
Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Үсний эрүүл байдал нь таны төрх, гоо сайхныг тодорхойлдог. Тэгвэл хэрхэн салаалж гэмтээгүй сайхан үстэй болох зөвлөгөөг хүргэж байна.
Сармисны ханд
Энэ аргыг хэрэглэснээр үс зөөлөрч, өнгө нь сэргэн гялалзаж, ургалт нь сайжирахаас гадна бэхждэг байна. Сармисны хандаар үсээ долоо хоногт 1-2 удаа шавшиж угаах хэрэгтэй.

Сармисныхаа хумснуудыг хальслаад нимгэн хэрчинэ. Дараа нь чанамалынхаа шилэнд хийнэ. Ганга өвсөө дээр нь нэмээд буцалсан халуун усаа хийж таглад 24 цаг хандална.
Хугацаа дууссаны дараа хандаа шүүнэ. Шүүсэн хандан дээрээ нэг ширхэг өндөг хагалан хийж хутгахад цайвар өнгийн шингэн болно. Мэдээж өндгөө задартал сайн хутгах хэрэгтэй. Бэлэн болсон хандыг хуурай хуйхандаа түрхэж, массажлана. Үлдсэнийг нь үсээ нэлэнхүйд нь шавшина. Хандаа дуустал шавшсаны дараа халуун алчуураар ороогоод уутан малгай эсвэл гялгар уут углан 30 минут байлгана. Өндөг болон ганга нь сармисны үнэрийг сайтар дарах тул та санаа зовох хэрэггүй.
Пивоор үсээ угаах

Өндөгөөр маск тавих
Үсээ угаасныхаа дараа салаалж, гэмтсэн үснийхээ үзүүрт бага зэргийн ангижруулагч түрхээд, 10 минутын дараа бүлээн усаар үсээ угаагаарай. Энэхүү аргыг долоон хоног хэрэглэснээр таны үс эрүүлжиж, өнгөлөг болох болно.
