Т.Аюурсайхан: Эрдэнэсийн сан хоосорсныг УИХ-д сууж байгаа олон хүн мэднэ

УИХ-ын чуулганаар Монгол Улсын Эрдэнэсийн сангийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2019 оны төсвийн тухай УИХ-ын тогтоолын төслийг хаалттай хэлэлцлээ. Уг асуудлыг хэлэлцэхийн өмнө Т.Аюурсайхан гишүүн цаашид энэ асуудлыг нээлттэй хэлэлцдэг болох хэрэгтэй гэлээ.

Тэрээр “Холбогдох хууль тогтоомжид нь өөрчлөлт оруулж энэ асуудлыг төрийн нууцаас гаргах хэрэгтэй. Цаашдаа хаалттай горимоор хэлэлцэж явах нь буруу гэж үзэж байна. Нууж, хадгалж, хамгаалах зорилготой боловч нууж байгаад хулгайлдаг болсон. Уг нь энэ асуудал дээр нуугаад байх асуудал юу ч байхгүй. Сүр бадруулж нууцалж байгаа Эрдэнэсийн санг хохироосон үйлдэл их хийж байгаа. Ихэнх нь гэмт хэргийн шинжтэй. Ер нь Монгол Улсын Эрдэнэсийн сан хоосон шахуу болсон. Үүнийг энэ танхимд сууж байгаа олон хүн мэдэж байгаа. Нууц гэдэг нэрээр материалыг нь дэлгэж болдоггүй. Шинээр томилогдсон Ерөнхий прокурор энэ сантай холбоотой асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. Болимоор юмаа идэж ууцгаахаа

    0 0 Хариу бичих
  2. өөрөө хусчихсан юм биш үү. хулгайч зүүдээ ярих гээд хулгайгаар ярилаа гэдэг байх аа

    0 0 Хариу бичих
  3. цаг хугацааны хувьд харвал жаран тэрбумынхан хусчихсан юм биш үү

    0 0 Хариу бичих
  4. hen hoosolson ym hoosolson ulsuudtai ni hariutslaga tootsoo shudarga tsarailaad olon ym yridag ym bna le

    0 0 Хариу бичих
  5. Шударга хүмүүсийн ойр тойрны хүмүүс тѳрийн ѳндѳр албанд томилогдож байвал сайн. Хүнийг найзаар нь гэдэг биз дээ Нямдоржийн хүүг Элчинд явуулах гэж бна гээд шуугиад баыхийм Зѳв. Шударга хүний хүү шударга л байдагийм.

    0 0 Хариу бичих
    • Эрдэнэтэд өндөр үнэтэй хэрггүй шахуу зүйлээр шахаа хийж ард түмний хөрөнгөөс хумслах нь шударга явдал уу?

      0 0
  6. Энэ хүний хамгийн ойрын эрдэнэс таван тллгойн захирлаар томилогдсон

    0 0 Хариу бичих
    • Тэгээд болохгүй юмуу Луйварчид гарч байх ёстой юмуу

      0 0