“Бидний театр” жүжгийн уралдааны шилдгүүд маргааш тодорно

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Монгол Улсын Хүүхэлдэйн театр хамтран “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар”, “Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, театрын урлагаар дамжуулан хөгжлийн үйлчилгээг үзүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох, хөгжил, оролцоог дэмжин театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх зорилгоор “Бидний театр” жүжгийн уралдааныг 2 дахь жилдээ Нийслэлийн дүүргүүдийн дунд зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.

Хоёрдугаар шатны шалгаруулалт Монгол Улсын Хүүхэлдэйн театрт энэ сарын 22, 23-нд явагдаж театрын урлагийн мэргэжлийн шүүгчид жүжиг тус бүрт үнэлгээ өгч, шилдэг жүжиг 1, 2, 3 дугаар байр, шилдэг эрэгтэй, эмэгтэй гол болон туслах дүрүүд, шилдэг найруулагчийг тус тус тодруулжээ.

Энэхүү уралдааны шагнал гардуулах ёслол маргааш Монгол Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа зохион байгуулагдана.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)