Ой, хээрийн гал түймэр хил давж орж иржээ

Хэнтий аймаг Батширээт сумын “Хашлиг” гэдэг газар энэ сарын 22-нд ой, хээрийн гал түймэр хил давж орж иржээ.  Тодруулбал, хиймэл дагуулын мэдээллээр уг түймэр ОХУ-аас орж ирсэн аж.

Түймрийн голомтод Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас 24 алба хаагч, 1 автомашин, Үндэсний Аврах бригадаас 20 алба хаагч, ЗХ-ний 303-р ангиас 1 нисдэг тэрэг, хилийн цэргээс 53 алба хаагч, 4 автомашин, орон нутгаас 10 иргэн, 4 автомашин, 15 морь нийт түймрийн голомтод 67 хүн, ЗХ-ний 303-р ангиас 1 нисдэг тэрэг, 6 автомашин, 15 морьтойгоор ажиллаж байна.

Түймэрт урьдчилсан байдлаар ойн бүсийн 600 га талбай өртөөд байгаа. 

Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр “Монгол Улсаас ой хээрийн түймэр хил даван ОХУ-н нутаг дэвсгэрт орсон” гэсэн мэдээлэл гарч байгаа нь ташаа мэдээлэл гэдгийн албаны хүмүүс онцоллоо.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)