Жонни Депп орос бүсгүйтэй гэрлэнэ

Нэрт жүжигчин Жонни Депп 20 настай орос бүжигчин бүсгүйтэй гэрлэхээр зэхэж байгаа тухай Daily Mail мэдээллээ. Полина Глен бүсгүй Санкт Петербург хотод төрж өссөн бөгөөд хоёр жилийн өмнөөс Лос Анжелост ажиллаж амьдрах болжээ. "Карибын тэнгисийн дээрэмчин" киноны одтой тэрээр жилийн өмнө нэгэн үдэшлэг дээр танилцаж дотноссон гэнэ.Зарим эх сурвалж тэднийг хамт амьдарч, Жонни Депп харшийнхаа харуул хамгаалалтыг чангатгасан хэмээн бичиж байна.

Эргэн сануулахад, 55 настай жүжигчин эр 2017 од Эмбэр Хердээс дуулиантайгаар гэрлэлтээ цуцлуулсан юм.Хуучин эхнэр нь түүнийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт буруутгасан билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)