‘’Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль’’ амжилттай үргэлжилж байна

Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж буй ‘’Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт’’ өнөөдөр хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Сургуулилтын хүрээнд Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос хоёр чиглэлийн хүрээнд дуурайлган үзүүлэх дадлага сургуулийг зохион байгууллаа.

Өглөөний 07:30 минутын тусгай дуут дохиогоор Дүнжингарав худалдааны төвийн урд талбайд цугларсан 500 иргэнийг Онцгой комиссын гишүүн Т.Батцогтоор ахлуулсан ажлын хэсэг дүүргийн 20 дугаар хороо Монгол шилтгээнд байрлах түр цугларах байр руу нүүлгэн шилжүүлж анхан шатны эмнэлгийг үзлэг хийж, үзүүлэх сургалтуудыг зохион байгууллаа.

Харин Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн газар хөдлөлтийн дуурайлган үзүүлэх дадлага сургуулийг Халдварт өвчин судлалынүндэсний төвийн барилга нурж байгаагаар зохион байгуулсан юм. Тус ажлыг дүүргийн Засаг даргын орлогч, Газар хөдлөлтийн дуурайлган үзүүлэх дадлага хэсгийн ахлагч Б.Наранчулуун чиглүүлэн ажиллалаа.

Тус дуурайлган үзүүлэх дадлага сургуульд 180 хүн оролцож нурангид дарагдсан иргэдийг бэлтгэгдсэн үнэрч нохойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, нурангид дарагдсан иргэдэд дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон Улаан загалмайн хороо анхан шатны тусламжийг үзүүллээ. Түүнчлэн аврах ажиллагаа болон халдваргүйжүүлэлтийг хийж, гэмт хэрэг болон аюулын шинж байдалд үзлэг хийсэн юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)