Алт худалдан авалт зорилтдоо хүрэхгүй гэв үү

Төв банк өнгөрсөн онд 22 кг алт худалдан авсан. Ингэснээр гадаад валютын нөөц түүхэндээ анх удаа 3.5 тэрбум ам.доллар болсон. Тэгвэл энэ онд 21 кг алт худалдан авахаар төвлөөд байгаа. Гэвч энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хуулийн хүчинтэй хугацаа дууссанаар АМНАТ таван хувь болсон. Ингэснээр Төв банк алтны зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-5 хувийг нэмж, нийт 9-10 хувиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж алт олборлогч байгууллага, иргэдээс худалдан авсан. Үүнээс шалтгаалан алтны худалдан буураад байгаа. Тухайлбал, хоёрдугаар сард л гэхэд алт худалдан авалт өмнөх оноос 80 хувиар буурсан. Тэгвэл өнгөрсөн сард ч мөн тэр хэмжээгээр буурч, Төв банк 91 кг алт худалдан авчээ. Үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс есөн кг алт, Баянхонгорын салбар нь зургаан кг алтыг худалдаж авсан байна. Энэ асуудлыг шийдвэрлэж, алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг таван хувь болгосон. Хуулийг гуравдугаар сарын 28-аас мөрдөж эхэлсэн юм. Эдгээр зохицуулалт хийсэн ч алт худалдан авалт зорилтдоо хүрэхгүй нь бололтой. Үүнийг салбарын сайд нь ч хүлээн зөвшөөрсөн юм. Тодруулбал, энэ сарын 16-нд болсон Монгол дахь Америкийн худалдааны танхимын уулзалтаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар сонсгол тавьсан юм. Тэрбээр, энэ үеэр “Энэ онд алт олборлох аж ахуйн нэгжүүд 11 кг алт олборлохоор төлөвлөгөөгөө батлуулсан. Гэвч энэ онд 21  алт худалдан авахаар төлөвлөсөн. Ингэхээр цаана нь мөн хэмжээний алт олборлолтын зорилтыг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг нь асуудал болоод байна. Алт нь валютын нөөц бүрдүүлэлт, эдийн засгийн тогтвортой байдалд алт тушаалт нь онцгой чухал үүрэгтэй. Тиймээс Монголбанкны алтны худалдан авалтыг бууруулахгүй байхыг зорьж байна” гэлээ.

Өнөөдрийн байдлаар алтны ханш дэлхийн зах зээл дээр 1273 ам.доллар байна. Шинжээчид энэ онд алтны ханшийг 1500 ам.доллар давна гэж тооцоолоод буй. Гэвч өнгөрсөн долоо хоногт 1300 ам.доллар даваад байсан ханш огцом унаж, дээрх ханштай байгаа юм. Тэгвэл Төв банкны нэрлэснээр алт кг тутамдаа 107 мянган төгрөг байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Кг биш тонн байлгүй дэ, ИЙГЛ.МН-ээ

    0 0 Хариу бичих
  2. Юу ч ойлгосонгүй. Өнгөрсөн онд 22кг алт худалдан авсан. Энэ оны байдлаар 91 кг алт авсан ч гэх шиг

    1 0 Хариу бичих