Д.Эрдэнэбат: "Оюутолгой" төслийн асуудалд Ерөнхий сайд үгээ хэлэх цаг болсон

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Д.Эрдэнэбат гишүүн “Оюутолгойн төслийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хэзээ УИХ-аар оруулах ирэх вэ. Ялангуяа Оюутолгойн төслийн асуудалд Засгийн газрын байр суурь ямар байгаа талаар Ерөнхий сайд үгээ хэлэх цаг нь болсон. Дэндүү битүү, хатуу явж байна. Сүүлийн үед Засгийн газар энэ, тэнд жагсаал цуглаан зохион байгуулж парадны ажил хийдэг боллоо. Эдийн засгийн суурь асуудлаар байр сууриа илэрхийлдэг хүн гэж байхгүй болжээ. Иргэдийн амьдрал улам дордож байна. Эдийн засгийн асуудлуудаа УИХ-д хэзээ оруулж ирэх юм бэ” гэхэд

УИХ-ын дарга Г.Занданшатар “Эдийн засгийн байнгын хороо гишүүдийн тавьж байгаа асуудлуудыг чуулганаар хэлэлцүүлэхэд бэлэн болгож маргааш УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар танилцуулах чиглэл өгч байна” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)