Р.Дутерте: Хогоо авахгүй бол Канадад дайн зарлана

Хурц, ширүүн мэдэгдэл хийдгээрээ зартай Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте  өчигдөр ээлжит мэдэгдлээ хийлээ. Тэрээр Канад улсад хандан “Хогоо эргүүлж ав, үгүй бол дайн хийнэ шүү” хэмээн анхааруулсан байна. Энэ талаар мэдээлсэн CNN агентлагийн мэдээнд “Тэрээр хогоо эргүүлж авахыг Канадад өмнө нь олон удаа сануулж байсан юм” хэмээн дурдсан байна.

Канадаас Манилад аваачаад орхичихсон 103 контейнер бүхий 2450 тонн хог хэдэн жил хадгалагдаж байгаа юм байна. Уг нь дахин боловсруулалт хийх зорилготой байсан ч Канадаас ачуулахдаа боловсруулалт хийх боломжгүй хог ачуулснаас ийнхүү асуудал үүсжээ.   

 “Тэд биднийг яагаад угаалгын газар болгоод байгааг би ойлгохгүй байна. Энэ хогийг нь би өөрөө аваачиж өгдөг ч юм бил үү гэж бодож байна. Болохгүй бол дайн зарлана. Бид аль ч талаараа тэдэнтэй байлдах чадвартай” гэж Р.Дутерте хэлжээ.

Р.Дутертег өмнө нь энэ талаар сануулахад Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо “Асуудлын шийдлийг хайж олно” гээд чимээгүй болсон юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Манай Батзандангаас дээр юм байна.

    0 0 Хариу бичих