Украины Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан В.Зеленский сонгуулийн кампанит ажлынхаа үеэр “ОХУ-тай хийх хэлэлцээрийг яаралтай эхлүүлнэ. ОХУ-тай харилцах харилцаа нь улс орны гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байх болно” гэж зарлаж байсан билээ. Тэгвэл ялалт байгуулсны дараа түүний байр суурь өөрчлөгджээ. Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг дайсан гэж үзэхээ мэдэгдсэн байна. Мөн ажлын албанаас нь Крымыг ОХУ-д нэгтгэх бүх нийтийн санал асуулгыг хүлээн зөвшөөрөхгүй гэж зарлажээ. Улс орны одоогийн удирдлагууд Крым, Донбассыг “түр зуур эзлэгдсэн газар нутаг” гэж үзэж буй. Тэгвэл В.Зеленский дээрх хоёр мужийг түр зуур эзлэгдсэн биш, Украины газар нутаг гэж үзнэ гэж мэдэгдсэн байна.
Сонгуулийн албан ёсны дүнг өнөөдөр зарлана. Урьдчилсан дүнгээр В.Зеленский 73 хувийн саналтай, ялалт байгуулах нь тодорхой болоод байгаа юм.