Засгийн газраас Өмгөөллийн тухай хууль болон дагалдах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Өмгөөллийн харилцааг зохицуулах шаардлага байна. Тэгэхгүй бол энэ хэдэн өмгөөлөгч нар дур дураараа боллоо. Үүнийг баталж өгөхийг УИХ-аас хүсч байна” хэмээн Байнгын хорооны хуралдааны үеэр хэлж байсан юм.
Тэгвэл уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулахаар болжээ.
Мөн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцлүүлэгт бэлтгэж, санал, дүгнэлт боловсруулах Ажлыг хэсгийг байгуулж, УИХ-ын гишүүн Х.Нямбаатараар ахлахаар боллоо.