Ирэх сарын 1-нээс визний зөвшөөрлийг цахимаар олгоно

Гадаадын иргэн, харьяатын газраас “Цахим засаг” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төрийн зарим үйлчилгээг иргэдэд цахимаар үзүүлэхээр болжээ.

Тодруулбал, олон улсын хилийн боомт дээрээс олгодог жуулчин "J", бизнес “B” ангиллын визний зөвшөөрөл, нэг болон олон удаагийн  визний  зөвшөөрөл олгох цахим үйлчилгээг ирэх сарын 1-ээс нэвтрүүлэх аж.

Энэхүү үйлчилгээг авахдаа тус газрын цахим хуудас руу нэвтэрч, үндсэн цэсийн баруун дээд хэсэгт байрлаж буй цахим виз хуудсаар болон evisa.mn хаягаар шууд нэвтрэх юм байна. Визний зөвшөөрөл цахимаар мэдүүлэх шат дарааллыг сайтар судалж танилцсаны үндсэн дээр цахим үйлчилгээг авах боломжтой гэнэ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. гомо мөнхөө ахийн яруу алдар бадартугай аймшгийн гомо минь чи монгол даяаар од болсон шүү

    0 0 Хариу бичих