Терроризмын хэрэгт холбогдсон 37 иргэнээ цаазлав

Саудын Араб улс терроризмын хэрэгт холбогдсон 37 иргэнээ цаазалсан байна.Нэг хэрэгтний цогцсыг цовдлон олон нийтэд үзүүлэхээр өлгөжээ.

Энэ ялын гүйцэтгэл нь 2016 оноос хойш Саудын Арабт нэгэн дор хамгийн олон хүнийг хөнөөсөн хэрэг болов. Тэр үед вант улсад 47 хүнийг тэдний дотор шиитийн номлогч Нимра ан-Нимрыг цаазалсан юм. Уг явдал Пакистанаас Иран хүртэл олон улсын эсэргүүцэлтэй тулгарч  Тегеранд суугаа тус орны ЭСЯ-д халдсан хэрэг гарсан билээ. Тэр үеийнх шиг энэ удаагийн ялыг Саудын ван Салман өөрөө гарын үсгээ зуран баталгаажуулжээ.

Шариатын хуулиар цаазыг явуулсан гэдгийг шашины дээд зөвлөл мэдэгдэлдээ өгүүлсэн байв.Цогцосыг хэдэн цагийн турш нийтэд  үзүүлсэн нь маргаан дагуулж байгаа ч  цаазын ял нь гэмт хэрэгтнүүдийг барих, сануулах хүчтэй хэрэгсэл хэмээн тус орны засгийн газар өөрсдийгөө зөвтгөж байна.

Сунинитийн вант улсад өнгөрсөн онд 125 хүнийг цаазаар авсан бөгөөд он гарсаар ялын дээд хэмжээ авсан хүмүүсийн тоо 97 хүрчээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)