Дээд шүүх 628 хэрэг хянан шийдвэрлэжээ

Улсын Дээд шүүх энэ оны эхний улиралд эрүү, иргэн, захиргааны нийт 850 хэрэг хүлээн авч, шүүх хуралдаанаар 628 хэрэг хянан шийдвэрлэжээ. Шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэргийн 22.3 хувь нь эрүүгийн, 64.6 хувь нь иргэний,  13.1 хувь нь захиргааны хэрэг байна. Тодруулбал, Эрүүгийн хэргийн танхим нийт 224 хэрэг хүлээн авч, 140 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 11 хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүйгээр шүүгчийн захирамжаар буцааж, 42 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлжээ. Харин иргэний хамааралтай 457 хэрэг хүлээн авч, 406 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна. Тэгвэл захиргааны холбогдолтой 169 хэрэг хүлээн авчээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)