УИХ-д 21 лобби бүлэг байгуулагджээ

УИХ-ын гишүүд намынхаа бүлэгт харьяалагдахаас гадна аливаа асуудлаар үзэл бодол нийлдэг гишүүдтэйгээ хамтран сонирхлын бүлэг байгуулж ажилладаг. Үүнийгээ лобби бүлэг гэж нэрлэдэг. Тодруулбал, тухайн асуудлаа шийдвэрлүүлэх, өөрчлөн шинэчлэн зорилгоор хамтран ажилладаг гэсэн үг. Одоогийн байдлаар УИХ-д 21 лобби бүлэг байгуулагджээ. Лобби бүлэг тус бүр нь ахлагчтай байдаг бөгөөд 2-3 лобби бүлгийн ахлагчаар ажиллаж буй гишүүд ч байна. Тухайлбал, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол гурав, О.Баасанхүү гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Л.Энхболд гишүүн тус бүр хоёр лобби бүлгийн ахлагчаар ажиллаж байгаа ажээ.

Ямар лобби бүлгийг хэн ахалж байгааг танилцуулъя.

1.Авлигын эсрэг лобби бүлгийн ахлагч Ш.Раднаасэд

2.Аж үйлдвэрийг дэмжих лобби бүлгийн ахлагч О.Баасанхүү

3.Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх зорилго бүхий лобби бүлгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ

4.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх лобби  бүлгийн ахлагч О.Баасанхүү

5.Гэр бүлийн тухай  болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг шинэчлэн найруулах лобби бүлгийн ахлагч Ц.Цогзолмаа

6.Инновацын үйл ажиллагааг дэмжих лобби бүлгийн ахлагч Н.Учрал

7.Мазаалай баавгайг хамгаалах лобби бүлгийн ахлагч Г.Занданшатар

8.Оффшорын эсрэг лобби бүлгийн ахлаг Т.Аюурсайхан

9.Оюутолгой төслийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө лобби бүлгийн ахлагч Ч.Улаан

10.Сүрьеэгүй монгол лобби бүлгийн ахлагч Ё.Баатарбилэг

11.Тогтвортой хөгжлийг дэмжих лобби бүлгийн ахлагч Д.Оюунхорол

12.Ус хамгаалах лобби бүлгийн ахлагч Л.Энхболд

13.Утааны эсрэг лобби бүлгийн ахлагч С.Бямбацогт  

14.Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлгийн ахлагч А.Ундраа

15.Хөрөнгө оруулалтыг дэмжих лобби бүлгийн ахлагч Л.Энхболд

16.Шатрын спортыг дэмжих лобби бүлгийн ахлагч Б.Саранчимэг

17.“Шинэ хөдөө” төслийн лобби бүлгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ

18.Эдийн засгаа сэргээх хөтөлбөрийг дэмжих лобби бүлгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ

19.Эмэгтэй гишүүдийн бүлгийн ахлагч Д.Оюунхорол

20.“Элэг бүтэн монгол” лобби бүлгийн ахлагч Ж.Энхбаяр

21.Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг дэмжих лобби бүлгийн ахлагч О.Батнасан

Эдгээр лобби бүлгийн бүрэлдэхүүн, зорилго, байгуулагдсан хугацааг дараах хүснэгтээс харах харна уу.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)