Оскарын шагнал гардуулах дэгд өөрчлөлт оруулна

92 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Лос-Анжелесийн Dolby Theatre-т 2020 оны хоёрдугаар сарын 9-нд болох тухай Америкийн кино академийн хэвлэлийн мэдээнд өгүүлжээ.Уг арга хэмжээг дэлхийн 225 орны нутаг дэвсгэрт шууд дамжуулна гэсэн хүлээлттэй байна. Мөн шагналын дэгд өөрчлөлт орж байгааг зохион байгуулагчид мэдээллээ.

Тухайлбал, “Гадаад хэл дээрх шилдэг кино” (Foreign Language Film) ангиллыг “Олон улсын уран сайхны шилдэг кино” (International Feature Film) болгон өөрчлөх аж. Учир нь “гадаад” гэсэн үг нь  дэлхийн кино үйлдвэрлэлийн хувьд хуучирсан  гэж үзэж байгаа юм.

Уран сайхны киноны олон улсын хорооны дарга Ларри Карашевски болон Дайан Вейерманн нарын хэлснээр шинэ тодорхойлолт нь энэ ангиллыг дэлхийн кино урлагийн туршлага, кино үйлдвэрлэлийн хувьд  эерэг, онцгой түвшинд гаргаж байгаа ажээ. Гэхдээ нэрийн өөрчлөлт нь энэ ангилалд тодорхойлох дүрэм журамд онцын нөлөө үзүүлэхгүй гэнэ.Гэсэн ч “Олон улсын  уран сайхны кино” шагналын богино жагсаалтыг 10 кино хүртэл нэмэгдүүлнэ. Мөн “Нүүр хувиргалт ба үс засалт” ангиллын киноны жагсаалтыг таваас 7-10 хүртэл нэмэгдүүлэхээр болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)