Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд өнөөдөр 07.00-09:30 цаг хүртэл нийслэлийн замын хөдөлгөөнийг бүрэн зогсоож, газар хөдлөлтийн гамшгийн үед иргэд аюулгүй талбайд түр цугларах дадлагыг хийлээ.