Тархи судлалын хүрээлэн байгуулагджээ

АШУҮИС-ийн Цөм лабораторид Тархи судлалын хүрээлэн байгуулагдаж өчигдөр нээлтээ хийжээ. Монголд тархи судлалын чиглэлээр анхдагч болж буй энэхүү хүрээлэн 2.4 тэрбум төгрөгийн үнэ өртөг бүхий орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангагдсан байна.

Тархи судлалын хүрээлэн байгуулагдсанаар орчин үеийн шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх, дэвшилтэд технологийг нэвтрүүлэх, салбар дундын судалгааны платформ үүсгэх, суурь судалгаа болон эмнэл зүйн туршилт судалгаа хийх нөхцөлөөр бэхжүүлэх болон гадаад, дотоодын судалгааны төвүүдтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж бүрдэх юм. 

Тархи судлалын хүрээлэн нь үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагааг явуулах ажаа. Нэгдүгээрт тархи мэдрэлийн эд эрхтэнд байдаг замууд тэдгээрийн молекул эсийн дотоод механизмуудыг үндсэн судалгаа явагдана. Хоёрдугаарт эмнэл зүйн судалгаа буюу тархи мэдрэлийн сэтгэцийн өвчнүүдийн нарийн механизмыг эмнэл зүйн болон молекул биологийн арга байдлыг ашиглан судална. Гуравдугаарт салбар дундын судалгаа хийгдэнэ. Үүнд тархи судлалын бусад салбар шинжлэх ухаанууд ордог. Жишээлбэл хиймэл оюун ухаан, нийгмийн сэтгэл зүй ордог байна. 

Манай улс тархины цус харвалт зүрх судасны өвчлөлөөрөө дэлхийд  дээгүүрт бичигддэг тул энэ бүхнийг судалж, үндсэн шалтгааныг олж тогтоох зэрэг эмнэл зүйл тал руу хандсан үйл ажиллагааг явуулахад тус хүрээлэн ихээхэн ач холбогдолтой аж. Мөн монгол хүний оюун ухааны гайхамшгийг үйл ажиллагаа талаас судлахад тархи судлалын хүрээлэн анхаарч ажиллана гэдгийг албаныхан онцолжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)