“Монгол-Ардчиллын баянбүрд” олон улсын хурал болно

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд “Монгол-Ардчиллын баянбүрд” сэдвийн дор олон улсын томоохон хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ. АН-аас санаачлан зохион байгуулах хурлаа ирэх арванхоёрдугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Энэ хурлын үеэр Монголын ардчилалд ямар бодит аюул тулгараад байгааг эрдэмтэн, судлаачид, гишүүд, дэмжигчид, гаднын улс төрийн намуудын төлөөлөлтэй ярилцах ажээ.  АН-ынхан Монголын ардчилалд бодит аюул учирсан, ардчиллын үнэт зүйл, суурь зарчмаа хадгалж цааш явахад хүндрэлтэй болсон гэж үзэж байгаа тул олон улсад энэ байдлаа таниулж, цаашид хэрхэн ардчиллын үнэт зүйлсээ хамгаалж үлдэх талаар гарц шийдэл гаргах ёстой гэж үзсэн учраас энэхүү хурлыг зохион байгуулах гэж байгаа юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)