Их Британийн парламентын ордон Нотр-Дамын хувь заяаг давтаж магадгүй

Парисийн эх дагинын сүмийн хувь заяаг давтах дараагийн түүхэн барилга нь Лондон хотын Вестминстерын ордон байж магадгүй ажээ.

Их Британийн The Guardian сонин энэ тухай нийтэлжээ. Зөвхөн 2008 - 2012 онуудад парламентын ордонд дөч орчим жижиг гал гарчээ. Барилгын галын аюулгүй байдал өнөөдөр ч ихээхэн муу хэмжээнд үнэлэгдэж байгаа юм.

Британийн хууль тогтоогч , Лейборист намын гишүүн Крис Брайант ярихдаа, тус байшингийн ихэнх хэсэг нь Нотр-Дам шиг  хуучирч өгшөрсөн байгааг онцлов. Тэр нь Парисын сүмийн хувь тавиланг давтах магадлалыг улам нэмэгдүүлж байгаа гэнэ.  Лондоны эрх баригчид энэ талаар одооноос бодож сэтгэн ажиллах хэрэгтэйг тэр сануулсан байв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)