Орон нутагт зорчих автобус 11.00 цагт хөдөлнө

Нийслэлийн хэмжээнд "Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт" зохион байгуулагдахтай холбогдуулан өнөөдөр 07.00-09.30 цагийн хооронд автозамын хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа.

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд явах автобусны хуваарьт өөрчлөлт оржээ. Тухайлбал, Автотээврийн үндэсний төвөөс гаргасан мэдээллээр Баянзүрх, Лавай, Сонгинохайрхан зорчигч тээврийн төвөөс хот хоорондын чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэх бүх автобуснууд 11.00 цагаас нэгэн зэрэг хөдлөхийг мэдэгдлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)