Өнөөдөр ажил 10.00 цагт эхэлнэ

Улаанбаатар хотод Гамшгаас хамгаалах  иж бүрэн сургуулилалт энэ сарын 24-26-ны хооронд болж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан захирамж гаргасан. 

Захирамжид энэ сарын 25-нд буюу өнөөдөр Нийслэлийн төр, захиргаа болон аж ахуйн нэгж байгууллагын ажил эхлэх цагийг 10.00, дуусах цагийг 19.00 байхаар тусгасан. Цэцэрлэг, сургуулийн сургалтын үйл ажиллагаа 10.00 цагт эхлэх бөгөөд өглөөний ээлжийнхний хичээл тардаг цагтаа тарах учраас өдрийн ээлжийнхэн тогтмол хуваарийнхаа дагуу хичээллэх юм байна.

Энэ өдөр 07.00-09.30 цаг хүртэл Улаанбаатар хотын  замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)