Энэ өдөр дэлхийн түүхэнд: Эрх чөлөөний өдөр

Оны 115 дэх өдөр Шинэ он хүртэл 250 хоног үлдлээ.

Өнөөдрийн баяр

Эрх чөлөөний өдөр

Португалийн үндэсний баяр- Эрх чөлөөний өдөр. Хүн амын бүрэн дэмжлэгтэйгээр 48 жил оршин тогтнож байсан дарангуйлагч дэглэмийг 1974 онд унагажээ.  Парангуйлалын жилүүдэд хориотой байсан "Grвndola, vila morena..." (Хархан үст Гра́ндола хотхон минь...) гэсэн дууны эхлэлийг "Ренашсенса" радиостанц эфирт 0:24 минутад цацсан нь цэргийнхний хөдлөх дохио болсон юм. Өдрийн 16:30-д хотын бүх стратегийн төвүүд цэргийнхэний гарт орсон байлаа. Дарангуйлагч Марселу Каэтану тулаангүйгээр буун өгөв. Дараагийн өдөр нь бага зэргийн эсэргүүцэл гаргаж байсан тусгай албаныхан бууж өгсөн байна. Тэр өдрүүдэд ард түмэн гудамжинд гаран “Грандола” дуулж цэргийнхний бууны аманд хадаасан цэцэг хийж байснаас түүхэнд энэ өдөр “Хадаасан цэцгийн өдөр” Revoluзгo dos Cravos гэж оржээ.

Охидын өдөр

Дөрөвдүгээр сар гэр бүлийн баяраар баян. Энэ сарын 10-нд ахан дүүсийн өдрийг тэмдэглсэн бол өнөөдөр охин хүүхдийн өдрийг тэмдэглэж байгаа.Охид бол эцэг, эхдээ шилдэг бэлэг бөгөөд амьдралд тэд сахиусан тэнгэрүүд болдог.

Ахан дүүс хотуудын өдөр

Дэлхийн ахан дүүс хотуудын холбооны шийдвэрээр (ДАДХХ) энэ өдрийг тэмдэглэдэг . ДАДХХ анх 1957 онд байгуулагдснаас хойш 160 орны 3500 хотыг холбож өгчээ. Төв байр нь Парист байрладаг.

Сонирхолтой түүх

Францад  гильотины тусламжтайгаар анх удаа цаазын ялыг гүйцэтгэв

1792 – Парис хотноо Францын эмч Ж.Гильотены зохион бүтээсэн гэх дээрээс унаж ирэх хүнд заазуураар ялтны толгойг таслах төхөөрөмжийг цаазаар авах яланд анх удаа ашиглажээ.Гильотин нь толгойг тастах аргаар цаазын ял гүйцэтгэх машин бөгөөд түүний гол  деталь нь дээрээс буух 40-100 кг-ын  хүнд ташуу иртэй заазуур байв.Цаазын төхөөрөмжийг франц эмч Жозеф Игнац Гильотен бүтээсэн гэдэг Гэтэл түүний адил машин Герман, Англи, Итали, Шотланд, Перст Францын аугаа хувьсгалаас өмнө байжээ.

Төхөөрөмжийг яагаад докторын нэрээр нэрлэв? Хариулт энгийн. Жозеф Гильотен л цаазлагчдыг зовоож тарчлаахгүй гээд энэ аргааг ялыг гүйцэтгэхийг  зөвшөөрүүлж чаджээ. Өмнө нь тэдний толгойг хөрөөдөж эсвэл иргүй зэвсгээр тасдах гэж зовоодог байсан гэнэ.Талбайд тавьсан төхөөрөмж анхны туршилтаа амжилттай гүйцэтгэн  их замын дээрэмчин Николя Жак Пелетьегийн толгойг таслав. Түүнд зовон тарчлах зүйл байгаагүй гэдэг.

1939 оны зургаадугаар сарын 17. Францад гильотины тусламжтайгаар хийгдсэн олны өмнөх сүүлчийн  цаазлалт нь  Эжен Вейдманд гүйцэтгэсэн ял болжээ.

Автомашины дугаар хэрэглэж эхлэв

1901 - АНУ-ын Нью-Йорк хотод дэлхийд анх удаа автомашины дугаарыг олгож эхлэв. Машины эзэд  нэр хаягаа, машины маркийн хамт бүртгүүлж нэг доллар төлөх ёстой болов. Түүний дараа эзний нэрний эхний үсэгтэй жижиг самбарыг гардуулсан ба эхний жилд 954 дугаар олгожээ.

Сонирхолтой баримтууд –

  • Дугаарын тэмдгийг XIX зууны үед унадаг дугуй, морин тэргэнд олгож байлаа.
  • Машины дугаар анх гаргасан орны хувьд Герман анхдагч гэж АНУ-тай маргадаг. 1901 онд Берлины коммерсант Рудольф Герцог хотын захиргааны зөвшөөрснөөр өөрийн машинд IA1 дугаар хаджээ. IA  гэдэг нь түүний залуу эхнэр Иоганна Анкерын нэр, овгийн эхний үсэг байлаа.
  • Эхлээд дугаарын стандарт байгаагүй. Хүн хүссэнээрээ л хийж байв.
  • 1992 онд AM General компани  армийн Hummer жийпээ энгийн хүмүүст худалдаж эхлээд реклам хийх үүднээс Арнольд Шварценеггерт TERMINATOR дугаар олгосон байна.
  • Дугаарыг дуудлагаар худалдах систем дэлхийд их тархсан байдаг. 2008 онд Абу-Дабигийн 25 настай Саид аль-Хури "1" дугаарыг 14 сая доллараар  худалдан авав. Дуудлагын анхны үнэ нь 27 мянган доллараас эхэлжээ.
  • Британид  хэзээ нэгэн цагт олгогдсон дугаарын тэмдгүүд өнөөдөр ч хүчинтэй. Эзэн нь нэмэлт төлбөр хийгээд түүнийг хуучин машиндаа шилжүүлж болно. Харин хуучин машин нь  байгаа бол түүндээ дугаар авах хэрэгтэй болдог.

Өнөөдөр түүхэнд

1134 - Түүхэн сурвалжид Загреб гэх нэрийг анх удаа дурсчээ.

1498 – Хамба ламтан Чезаре Спада-г үдийн хоолонд Ромын хамба VI Александр ба Цезарь Боржиа нар урьсан байв. Хамбыг дарсаар ихээхэн дайлж байгаад цагийн дараа түүнийг мөөгөнд хордон нас барсан гэжээ.

Гэхдээ Спада, хорлогдож магадгүй гээд гэрээслэл үлдээн  тэндээ Монте-Кристо арлын  агуйд бүх  үнэт зүйлээ нуусан “хэрэв зээ, зүүн бага булангаас эхлэн шулуунаар явахад 20 дахь  цохион дор...” хэмээн бичсэн байв. Гэрээслэл аббат лам Фариагийн гарт орж, эрдэнэсийг Эмон Дантес ухан авчээ.Энэ бүх түүхийг сонссон эцэг Александр Дюма  роман бичсэн юм.

1547 - Томоохон түймэрт Москва хот бараг бүтэн шатжээ.

1804 - Гүржийн баруун хэсэгт орших Имерети хант улс Хаант Орост дагаар оржээ.

1829 - Британийн аялагч Чарльз Фремантл одоогийн Баруун Австралийн эрэгт хүрэв. Хөл тавьсан газраа тэрээр "Хунт нуурын колони" гэж нэрлэсэн байна.

1846 - Техас болон Мексикийн хооронд хилийн маргаан дэгдэв.

1874 - Италийн радио техник, радио бүтээгчдийн нэг, Нобелийн шагналтан Гульельмо Маркони төржээ.

1898 - Америк Испанид дайн зарлав. Тэр жилийнхээ намар ялагдсан Испани Америкийн мэдэлд Куба, Гуам, Пуэрто-Риког алдсан ба Филиппинийг 20 сая ам.доллараар Америкт хүчээр заржээ.

1915 - Дэлхийн нэгдүгээр дайн: Британи, Франц, Энэтхэг, Австрали, Шинэ Зеландын хамтарсан цэргийн хүч Туркийн Галлиполигийн хойгт хяналтаа тогтоохоор десант буулгав.

1925 - Германы армийн ерөнхий командлагч байсан Пауль фон Гинденбург Германы ерөнхийлөгчөөр сонгогджээ

1942 – Английн хаан ширээг залгамжлагч (өнөөгийн хатан хаан) Елизавета фронтод явах сайн дурынханд бүртгүүлэхээр цэрэг татлагын цэгт  бүтэн өдрийг өнгөрөөжээ.

1945 - Итали улс нацистийн дарангуйллаас бүрэн чөлөөлөгдөв. Тус улсын хойд хэсэгт бүгээд байсан нацистууд бууж өгөв. Хуучин дарангуйлагч Бенито Муссолинийг баривчилан  партизанууд олон нийтийн өмнө дүүжлэн хороов. Италийн эзлэгдсэн нутгуудад коммунист намын уриалгаар эхэлсэн бүх нийтийн ажил хаялт ард түмний бослого болон хувирав. Партизанууд болон босогчид фашистуудтай цус урсган тулалдаж холбоотны цэрэг орж ирэхээс өмнө сарын сүүлч гэхэд Милан, Генуя, Турин зэрэг төв ба хойд Италийн хэдэн зуун хот сууринг чөлөөлсөн байлаа. Энэ өдрийг Италичууд Үндэсний баярын өдөр болгон тэмдэглэдэг.

1945 - Сан-Франциско хотноо НҮБ-ын олон улсын бага хурал нээгдэв. Тэр жилийнхээ аравдугаар сард НҮБ-ын дүрмийг баталснаар уг бага хурал ажлаа дуусгажээ. Бага хуралд дэлхийн 50 орон оролцлоо.

1953 - Нэрт эрдэмтэн Френцис Крик, Жеймс Уатсон нар хүний ДНК-ийн бүтцийг хосолмол болохыг анх удаа олон нийтэд танилцуулжээ. "Nature" сэтгүүлд англи эрдэмтэдийн ДНК-ийн орон зайн бүтцийн моделийг бүтээсэн  тухай захидал нийтлэгдсэн байв. Яг 50 жилийн дараа 2003 оны дөрөвдүгээр сарын 25-нд хүний генийг тайлах хөтөлбөр төгсгөлдөө орсныг зарласан юм.

1954 - Беллийн лабораторид анх удаа нарны зайн үүсгүүрийг практикт ашиглав.

1975 - Умард Вьетнамын цэргийн хүч Өмнөд Вьетнамын нийслэл Сайгон хотыг бүслэв.

1981 - Японы Цүрүга хотод үйл ажиллагаа явуулдаг атомын цахилгаан станцад цацраг идэвхит бодис алдагдсаны улмаас 100 гаруй ажилтан хорджээ.

1983 - АНУ-ын дунд сургуулийн охин Саманта Смит ЗХУ-ын удирдагч Юрий Андроповт цөмийн аюулын талаар захидал бичиж, Орост  уригдав.

1986 - Свазиленд улсын хаан ширээнд III Мсвати суув.

1990 - Никарагуа улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Виолета Шаморро тангараг өргөв. Тэрээр тус улсын түүхэнд Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны эмэгтэй хүн болсон юм.

2001 - Шинээр үйлдвэрээс гарч буй Audi R8 загварыг туршин жолоодож байсан Мишель Альборето ослоор амиа алджээ.

2003 - Ирак, Сирийн хилийн ойролцоо Саддам Хусейны тагнуулын албаны дарга Фарук Хижази баригджээ. Тэрээр Бушийн амь насанд халдах оролдлогыг зохион байгуулж байжээ.

2004 - АНУ-ын нийслэл Вашингтон хотод үр хөндөлтийг хориглосон хуулийг эсэргүүцэн 500-800 мянган хүнийг хамарсан жагсаал зохион байгуулагдав.

2005 - Болгар, Румын улсууд Европын холбоонд элсчээ.

2007 - Оросын хаан III Александрыг 1894 онд оршуулснаас хойш анх удаа Оросын Үнэн алдартны сүмд Борис Ельциний оршуулах ёслол болов.

2015 - Балба улсад 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлж улмаар 9,100 хүн амиа алджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)