Өнгөрсөн сард 200 мянган иргэн гадаадад аялжээ

Манай улсад  энэ оны эхний гурван сард 75.2 мянган жуулчин иржээ. Ингэхээр жуулчны тоо өнгөрсөн оны мөн үеэс 4695-аар нэмэгдсэн байна. Өсөлтийг хувиар илэрхийлбэл 6.7 байгаа юм. Ингэснээр аялал жуулчлалын салбарын орлого 76.3 сая ам.доллар болжээ. Жуулчдыг улсаар нь ангилбал, хамгийн их буюу 27.2 мянга нь БНХАУ-ын жуулчин байгаа бол ОХУ-ынх 25.2, БНСУ-ын жуулчин 7.3, Японых 2.6, АНУ-ынх 1.8 мянга байгаа юм.

Тэгвэл өнгөрсөн сард гэхэд давхардсан тоогоор манай улсын 200 мянган иргэн гадаадад аялжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)