АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн зардал ямар байх вэ?

2020 онд болох сонгуульд 17 нэр дэвшигч өрсөлдөхөөр зарлаад байгаа. Тэдний сонгуулийн нийт зардал нь дээд амжилт тогтоох бололтой. Зөвхөн Ерөнхийлөгч Доналд Трамп 2019 оны эхний улиралд 30.3 сая ам.долларыг энэ зорилгоор цуглуулаад байна. 

Statista хэвлэлийн мэдээгээр, Берни Сандерс 20 сая гаруйг, Элизабет Уоррен 16.5 сая гаруйг тус тус цуглуулж чаджээ. Флорида  мужийн Мирамар гэх жижиг хотын дарга Уэйн Мессам бусдаасаа хамгийн бага буюу 84 мянган доллар олжээ.Ерөнхийлөгч асан Б.Обамагийн  танхимд Орон сууцны байгуулалтын сайдаар ажиллаж байсан Жулиан Кастро сая гаруй, Опра Уинфрийг уяруулсан бестселлер номын зохиогч Марианна Уильямсон 1.5 саяыг цуглуулаад байна. 
Сонгуулийн бэлтгэл шатанд их хэмжээний мөнгө цугларч байгаа нь нэр дэвшигчдэд  штабын үйл ажиллагаагаа санхүүжүүлэн, санал цуглуулах боломж  өгч байна.Үүний зэрэгцээ, ирэх сонгуулийн хэвлэлийн зарлага өндөр болно гэсэн хүлээлт байна. Уламжлалт хэвлэлтэй олон нийтийн сүлжээнийхэн хүчтэй өрсөлдөж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)