Украины тэргүүн хатагтай болох Елена Зеленская гэж хэн бэ?

Сонгуулийн урьдчилсан дүнг харсан Владимир Зеленский нэн түрүүнд эхнэрээ үнсэж харагдсан.Гэхдээ Еленагийн өөрийнх нь яриагаар бол нөхрийгөө сонгуульд өрсөлдөх тухай сонсоод дурамжхан хүлээж авсан байна. Владимир Зеленский сарын дараа үүрэгт ажилдаа ороход Украин улс шинэ тэргүүн хатагтайтай болно.

Елена Зеленскаягийн төрсөн овог нь  Кияшко, тэрбээр  Кривой Рог хотод 1978 онд төржээ. Нөхөртэйгөө нас чацуу, сургуульд зэргэлдээ ангид суралцаж байлаа. Тэд нэгдүгээр курсын оюутан байхдаа танилцжээ. Владимир Криворогийн эдийн засгийн дээд сургуульд, харин Елена Криворогийн техникийн их сургуульд суралцаж байв.Тэд найман жил үерхсний дараа гэрлэж, охин Александра нь 2004 онд, хүү Кирилл нь 2013 онд төржээ.
Елена архитекторчийн дипломтой ч мэргэжлээрээ бараг ажлаагүй. Нөхрийнхөө уран бүтээлийн ажилд татагдан орж “Квартал 95” урланд нь зохиомж бичиж байв.  Тэрээр нөхрийнхөө урлангийн 0,01%-ийг эзэмшдэг.Үүний зэрэгцээ Зеленская загас боловсруулан нөөшлөх “Зелари Фиш” компанийн 25 хувийг эзэмшдэг гэж Владимир Зеленскийн хөрөнгө орлогын мэдүүлэгт бичигджээ.
Өмнө нь мэдээлж байснаар, Елена Зеленская “Ард түмний зарц” олон ангит киноны зохиол дээр ажиллан багш хийж байгаад Украины Ерөнхийлөгч болдог Голобородькогийн дүрийг анх гарган бичжээ. Чухам цуврал киноны буянаар багшийн дүрийг бүтээсэн Владимир Зеленский Ерөнхийлөгчид нэр дэвшин ялалт байгууллаа.

Владимир Зеленскийн 2017 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт эхнэр Елена нь 129.8 кв.м болон 284 кв.м хэмжээтэй хоёр байртай мөн  337,8 кв. м талбайтай барилгыг хамтран эзэмшдэг, Mercedes-Benz S 500 4Matic машинтай гэж бичсэн байна. Зеленская нь үнэт эдлэлийн Breguet ба Piaget маркийн цагнууд, Graff  маркийн гоёл чимэглэлтэй гэнэ.​
 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Манайд тэргүүн хатагтай гэж хүн байна уу? Ерөнхйилөгч маань Хятад руу төрийн айлчлалд хамт явсан уу?

    1 0 Хариу бичих
    • Юу яриад байна аа. Байлгүй яадаг юм бэ. Хуучин эхнэр, шинэ эхнэр, бас 2 ч нууц эхнэр бий. Албан ёсных нь тэр местный орос болох шинэ эхнэр нь биз. Шинэ ч гэж дээ, дундаас нь гарсан хүүхэд бараг 20 хүрч байна уу даа.

      0 0