Маргааш буюу 2019-оны 04-р сарын 25-нд зам хаах тул нислэгээр зорчих иргэд цагаа тооцоолохыг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа. Энэ өдөр "Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль" зохион байгуулах бөгөөд өглөөний 07:00-9:30 цагийн хооронд нийслэлийн хэмжээнд автозамын хөдөлгөөнийг бүрэн хаах юм.  Иймд энэ өдөр өглөөний гадаадын нислэгийн тасалбар худалдаж авсан иргэдийг цагаа тооцоолж ирэхийг анхааруулж байна.  Тухайн  өдрийн олон улсын нислэгийн хуваарийг танилцуулья. 05:55 УБ-Эрхүү- МО-101 06:10 УБ-Бээжин-ОМ-223 06:25 УБ-Хонг Конг-ОМ-297 07:30 УБ-Бусан -ОМ-311 08:40 УБ-Сөүл ОМ-301 09:15 УБ-Москва ОМ-135 13:10 УБ-Улаан-Үүд- MR-727 11:00 УБ-Бишкек- ТК-343 11:50 УБ-Бээжин-СА-902