“Шинэ хөдөө” төсөл Булган аймагт хөтөлбөр болон хэрэгжинэ

Засгийн газрын гурван тулгуурт бодлогын нэг болсон “Шинэ хөдөө төсөл” өнгөрсөн жилээс Булган аймгаас эхлэн хэрэгжиж эхэлсэн бол энэ жил хоёр дахь жилдээ үргэлжлэн хэрэгжих гэж байна. Төслийг энэ жилээс Говьсүмбэр, Дорноговь зэрэг аймагт хэрэгжүүлэхээр болжээ. 

"Шинэ хөдөө" төслийн гол зорилго нь иргэдийг ажилтай орлоготой болгох, ХАА-н үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байр бий болгох явдал бөгөөд иргэдийн хувьд төслийг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх хүсэлтээ илэрхийлж байгаа юм байна. "Шинэ хөдөө" төслийн хөтөлбөрийн хүрээнд ХАА-н чадамжиид суурилсан үйлдвэрлэл явуулах хүний нөөцийг чадавхжуулах, малын чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх цөм сүрэг бүрдүүлэх, эрчимжсэн аж ахуйн техник технологийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, бүтээмж үр ашгийг нэмэгдүүлэх, хүнсний ногоо жимс жимсгэнэ, тэжээлийн ургамал болон хамгаалагдсан хөрсний тариалалтыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээг бий болгох зэрэг ажлууд хийгдэхээр тусгагдсан байна. Булганчууд алдар гавьяа, ажил үйлсээрээ анхдагчдын буухиаг залгуулж “Шинэ хөдөө” төсөл тус аймгаас эхлэн хэрэгжиж өнөөдөр хөтөлбөрөө батлахад бэлэн болоод байна.  

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)