Дулааны эрчим хүчний хэмнэлт, ашиглалтыг сайжруулна

“Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК  орон нутгийн мэргэжлийн байгууллагуудын инженер техникийн ажилтнуудад дулаан хангамжийн горим тохируулга, тооцоо, судалгаа, эрчим хүчийг хэмнэх чиглэлээр сургалт зөвлөгөөнийг ЭХЯ, ЭХЗХ-той хамтран зохион байгууллаа.

Сургалт зөвөлгөөнд Эрчим Хүчний Яам, Эрчим Хүчний Зохицуулах Хороо, Эрчим Хүчний Хөгжлийн Төв, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Дорнод, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв аймаг, Увс, Ховд, Хөвсгөл, Налайх, Хэнтий зэрэг 170 гаран орон нутгийн дулаан хангамжийн удирдах албан тушаалтан инженер техникийн ажилчид оролцлоо.
Уг зөвөлгөөнөөр хөдөө орон нутагт ажиллаж байгаа дулаан хангамжийн мэргэжлийн инженер техникийн ажилтнуудад дулаан хангамжийн горим тохируулга яаж хийх, дулааны эрчим хүчний хэрэглээний тооцоо хийх, зуны улиралд дулаан хангамжийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг үр дүнтэй сайн хийж дулааны эрчим хүчийг хэмнэж ажиллах чиглэлээр зохион байгуулсан юм.
Сургалт зөвлөгөөний илтгэлүүдэд өнөөдрийн байдлаар хөдөө орон нутгийн дулааны станц, уурын зуухны ус боловсруулах систем нь ажиллахгүй байгаагаас шугам сүлжээ, орон сууц, албан газруудын дотор систем бохирдолт бөглөрөлт ихтэй байгаа гэдгийг хэлж байлаа.  Зуны их засварын хугацаанд Техник Ажиллагааны Дүрмийн дагуу гадна дулааны шугамыг шахаж шалгах угаалт хийх, дулааны станц, халаалтын зуух хариуцсан байгууллагууд нь тохируулах хэрэгслүүд суурилуулахгүй байгаагаас шалтгаалж нүүрсний болон тээврийн зардал, усны зарцуулалт их байгаа зэрэг сэдвүүдээр илтгэлүүд тавигдлаа.
Мөн дээрх асуудлуудыг шийдвэрлэх үүний үр дүнд дулааны эрчим хүч цахилгаан эрчим хүчийг хэмнэж ажиллах бөгөөд айл өрх албан байгууллагууд жигд сайн халах нөхцөл бололцоо бүрдэх талаар санал солилцож туршлага хуваалцсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. zun namartaa zohion baiguulaqlttaigaar surguuli tcetcerlegiin barilgiin dulaalgaa hiichih heregtei dee

    0 0 Хариу бичих
  2. Halaalta haaj boldogui yum u?,gada dulaarch bn,baiggulgudtai adil halaalta zogsoh heregtei shde.

    0 0 Хариу бичих