Гэр бүлийн хүчирхийллийн тухай дуудлагаар аврах ажиллагаа явуулжээ

Онцгой байдлын албан хаагчид гэр бүлийн хүчирхийллийн талаархи дуудлагын дагуу аврах үйл ажиллагаа явуулсан байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, "Дэлгэрэх" хотхоны 80-1 дүгээр байрны 66 тоотод гэр бүлийн хүчирхийлэл болоод байна, хаалгыг нь онгойлгож өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас энэ сарын 21-ний 01:42 цагт  хүлээн авчээ. Уг дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 01:49 цагт очиж, тус айлын хаалгыг нь онгойлгож цагдаагйн байгууллагад хүлээлгэн өгсөн.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)