Э.Цэндбаатар, М.Нандинцэцэг нар медалийн болзол хангалаа

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотод болж байна.

Тэмцээний зургаа дахь өдөр буюу өнөөдөр медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд болно.

Өчигдөр болсон тоглолтуудын дараа эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Цэндбаатар Йорданы А.Ахматбоулитыг ялж, хүрэл медалийн болзол хангалаа. Мөн эмэгтэйчүүдийн 54 кг-ийн жинд ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг Японы тамирчныг ялж, мөнгөн медалийн төлөө тулалдах эрх авлаа.

Мөн эмэгтэйчүүдээс 60 кг-д өрсөлдөж байгаа тамирчин М.Намуун хүрэл медалийн болзол хангалаа.

Харин 22-нд рингэд гарсан Д.Давааням , С.Эрдэнэбаяр, М.Мягмаржаргал нар хүрэл медалийн төлөөх тулаанд ялагдсан.

Түүнчлэн 22-нд болсон тоглолтын дараа эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Мөнгөнсаран хүрэл медалийн болзол хангаад байсан бол өчигдөр Э.Цэндбаатар, М.Нандинцэцэг, М.Намуун нар медалийн болзол хангаж, цааш тулалдах эрхийг авлаа.

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг

хаягаар шууд үзэх боломжтой юм.

Тэмцээний талаарх мэдээллийг https://www.facebook.com/ASBC.Boxing/ фэйсбүүк хаягнаас сонирхож болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Manai rio olimpiin otgonbaatar bga yu? Oird ner n garaxgui bx chin

    0 0 Хариу бичих