Үндсэн хуулийн цэцийг улстөрчдийн “морг” гэж Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нэгэнтээ хэлж байсан. Үнэндээ Цэц бол гавьяаныхаа амралтад гарах нас нь болсон, эсвэл тэтгэвэрт суухаас 2-3-хон жилийн өмнө очдог улстөрчдийн цайз мэт л байдаг. Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр байна гэж цагаан дээр хараар бичсэн зарчмаас Цэцийн гишүүд  хазайж, нэг талд хэлбийсэн шийдвэр гаргаж байсан тохиолдол ч олон. Үндсэндээ энэ албанд суудаг есөн гишүүн улстөрчид, хуульчдын маргаанаар дамжуулж шийдвэр гаргах үйл явцад хамгийн тод томруунаар оролцож байна.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байна. Түүний квотод УИХ-ын холбогдох Байнгын хороо хүнээ дэвшүүлж, зөвшилцсөний дүнд хууль тогтоох байгууллагаар оруулж ирэх ёстой. Нэг ёсондоо УИХ-ын даргын “халаасны” квот гэсэн үг.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг зургаан жилийн хугацаатай, хэдэн ч удаа улираан томилж байна. Цэцийн даргаар ажиллаж асан Н.Жанцан гэхэд 1992-2018 он хүртэл 26 жил Үндсэн хуулийн цэцийн дарга, орлогч даргаар ажиллаж байсан юм. Тиймдээ ч энэ албан тушаалд улстөрчид өөрийн хүнийг томилуулах гэж гүйдэг, томилогдож байгаа гишүүд нь ч төрийн удирдах дээд түвшний ажил алба хашиж байсан намтартай. Тэр туршлагыг баллуурдах зүйл нь мөнхийн ашиг сонирхол болчихсон.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байна. Түүний квотод УИХ-ын холбогдох Байнгын хороо хүнээ дэвшүүлж, зөвшилцсөний дүнд хууль тогтоох байгууллагаар оруулж ирэх ёстой. Нэг ёсондоо УИХ-ын даргын “халаасны” квот гэсэн үг.

Хэдийгээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг ажиллаж буй ч Д.Ганзоригийг энэ хүртэл “ажиллуулах” сонирхол Ерөнхийлөгчид байхгүй аж. Аль болох хурдан дараагийн томилгоог хийхийг шахаж буй гэх мэдээлэл ч байна. Ерөнхийлөгчийн зүгээс ҮАБЗ-ийн зөвлөмжөөр АТГ-ын дарга, дэд дарга, Улсын дээд шүүгч, Улсын ерөнхий прокурор нарыг томилох, чөлөөлөх саналыг УИХ-д оруулж байх заалт бүхий хууль батлуулаад буй. Үүнтэй “харшилж” байгаа зүйл нь Цэцийн гишүүний дараагийн томилгоо болоод байгаа аж. Гэсэн ч УИХ-ын даргад Цэцийн гишүүнд шууд томилуулчих “бэлэн” хүн алга. Хүн байхгүй гэхээсээ илүүтэй Ерөнхий сайдтай “зөвшилцөх” шаардлага үүсчээ. Уг нь Цэцийн гишүүнийг томилуулах, санал болгох чиг үүрэг гүйцэтгэх засаглал, Ерөнхий сайдаас тэс анги зүйл билээ.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төсөлд Цэцийн гишүүнд тавигдах шаардлагыг дээшлүүлж, хараат бус хариуцлагатай байдлыг хангах заалт тусгаж өгчээ. Төсөлд

“....Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг УИХ-ын холбогдох байнгын хороо, гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь дээд шүүхийн санал болгосноор томилгооны сонсгол хийж УИХ-ын нийт гишүүдийн олонхийн санаал есөн жилийн хугацаатай томилно. Цэцийн гишүүнээр дахин томилохыг хориглоно” гэжээ.