Улсын дээд шүүх 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар эрүү, иргэн, захиргааны нийт 850 хэрэг хүлээн авч, шүүх хуралдаанаар 628 хэрэг хянан шийдвэрлэжээ. Шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэргийн 22.3 хувь нь эрүүгийн, 64.6 хувь нь иргэний, 13.1 хувь нь захиргааны хэрэг байна.
Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн 82.8 хувь буюу 116 хэргийг ялтан, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлоор, 0.7 хувь буюу 1 хэргийг иргэний хариуцагчийн гомдлоор, 14.3 хувь буюу 20 хэргийг прокурорын эсэргүүцлээр, 2.1 хувь буюу 3 хэргийг прокурорын дүгнэлтээр хэлэлцжээ.
Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 406 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл Иргэний хуулиар 276, Хөдөлмөрийн тухай хуулиар 101, Гэр бүлийн тухай хуулиар 15, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 7, бусад хуулиар 7 хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 82 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл төрийн албаны маргаан 13, газрын маргаан 21, ашигт малтмалын маргаан 6, татварын маргаан 5, эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой маргаан 5, төрийн болон орон нутгийн өмчийн тухай маргаан 6, Шүүхийн Ёс зүйн хорооны магадлалтай 3, Шүүхийн Мэргэжлийн хариуцлагын хорооны магадлалтай 1, сонгуулийн маргаан 1, бусад маргаан 21 байна.