Шри Ланкийн дэлбэрэлтэд амиа алдагсдыг оршуулах ёслол боллоо

Ням гаригт аймшигт дэлбэрэлтүүд болсноос хойш анхны оршуулах ёслол өнөөдөр Шри Ланкад боллоо. Дэлбэрэлтээс хойш хохирогчдын тоо тасралтгүй өссөөр 310-д хүрсэн талаар тус улсын цагдаагийн газраас өнөө өглөө мэдээлэл хийжээ. Дэлбэрэлт болсны дараа эрх баригчид онц байдал зарласан нь хүчинтэй хэвээр байна. Оршуулах ёслол эхлэхийн өмнө орон даяар гурван минут дуугүй зогсож эмгэнэл илэрхийлжээ.

Хуулийн байгууллага хэргийг шалгах ажлаа үргэлжлүүлсээр байна. Эрх баригчид уг хэрэгт “National Thowheed Jamath” хэмээх орон нутгийн зэвсэгт бүлэглэлийг буруутгаж байгаа бөгөөд цаана нь гаднын бүлэглэл байхыг үгүйсгэхгүй байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)