Ажил хийхээс илүү өөрийгөө сурталчлах нь чухал

Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс ажлаа сайн хийхээс илүү олон нийтэд таалагдах нь чухал гэсэн сэтгэхүйтэй болжээ. Ажил хийсэн болж харагдах гэсэн царай, шулуун шударга зангаа илэрхийлсэн үг, үйлдлээ цахим орчноор дамжуулан түгээхийг чухалчлах боллоо. Мэдээлэл технологи хөгжсөн 21 дүгээр зуунд техник технологийн давуу талыг ажилдаа ашиглах нь чухал. Техник технологийн дэвшил хүмүүсийн ажлын хөнгөвчлөх болсон. Гар утас, олон нийтийн сүлжээ нь төр, хувийн хэвшил гээд бүх салбарт ажиллаж буй хүмүүсийн ажлын хамгийн чухал хэрэглэгдэхүүн болоод байна. Ялангуяа олон нийтийн сүлжээг илүү өргөн хүрээнд ашиглах боллоо. Тухайлбал, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс олон нийтийн сүлжээгээр дамжуулан ажлаа тайлагнадаг болсон. Энэ нь зарим хүний хэн бэ гэдгийг танихад хялбар болгож байна. Учир нь, ажил хийсэн болж харагдах гээд мэдрэмжгүй, хүмүүжлийн доголдолтой, ажил хэрэгч бус зангаа цахим орчноор дамжуулан харуулж байна. Хамгийн сүүлд л гэхэд нэгэн дарга цаана нь гал гарч байхад селфи зургаа аваад гал гарсан газарт ажиллаж байгаагаа олон нийтэд харуулах гэсэн үйлдэл нь эсрэгээрээ өөрийгөө харлуулах алхам болсон.

Энэ мэтээр төрийн албан ажиллаж байгаа хүмүүс ажлаа хийхээс илүүтэй өөрсдийгөө сурталчлахаа чухалчлах болсон нь харамсалтай. Өөрийгөө эерэг, ажил хэрэгч байдлаар сурталчилж болох байтал “Энэ хүн эрүүл үү”, “Зүгээр байгаа” гэж гайхахаар этгээд сонин үйлдэл хийх боллоо. Гэхдээ улстөрчид, төрийн албан хаагчдын энэхүү ухаантай мэт царай, уран яруу үгэнд олон нийт итгэхээ больж, “Ямар тэнэг юм бэ” хэмээн хүлээж авдаг болсон нь сайшаалтай.

Энэхүү олон нийтийн сүлжээгээр дамжуулан гоё харагдах, бүхнийг чаддагаа харуулах гэсэн үйлдэл ирэх сонгуулиар бүр их газар авах бололтой. Хэнтий аймгийн гурван суманд удахгүй явагдах УИХ-ын 42 дугаар тойргийн сонгуульд өрсөлдөхөөр зэхэж буй нэгэн эрхэм шинэ санаа, бодлого дэвшүүлэхээсээ илүү олон нийтийн сүлжээгээр зогсоо зайгүй өөрийгөө сурталчилж байна. Бүр төлбөр төлж өөрийгөө сурталчлахыг яана. Тэр хүн саяхан өөрийгөө сагсан бөмбөг сайн тоглодог болохоо харуулсан.

УИХ-ын гишүүн болж улс орныг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэхэд сагсан бөмбөг тоглож чаддаг, чаддаггүй эсэх нь сонгогчдод огтхон ч хамаагүй. Үүнээс үзвэл 2020 оны сонгуулиар улстөрчид олон нийтийн сүлжээгээр дамжуулан юу ч үзүүлж магадгүй нь. Ард түмнээ уйдаахгүйгээ тэд мэдэх ч ард түмэн хэнд итгэх ёстойгоо ялгаж салгадаг болж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. эрүүл мэндийн даатгалын сайт руу ороод өөрийнхөө Э.М.даатгалаар хэдэн төгрөг эмнэлгийн үйлчилгээ авсанаа мэдэх гэж хайгаад олж чадсангүй. мэддэг хүн байвал тус болж өгнө үү. баярлалаа

    0 0 Хариу бичих
  2. эмнэлэг, нийгмийн даатгал гэх мэт ... төрийн байгууллагуудын тухай ... салбарын байршил, ажиллах цагийн хуваарь, холбоо барих утас гэх мэт ямар нэг хэрэгтэй мэдээлэлээ сайт руу нь ороод авах гэхээр хүн хэрэг болох юм бага даа, тэгсэн мөртлөө манай түүх, тэдэн жилийн ой, манай хамт олон энэ тэр гэсэн ямарч хэрэггүй баахан юм байдаг. барилдахаасаа таахалзах нь их гэгч шиг , ингэж monkey business хийгээд байхад яаж ажил нь өөдлөх вэ дээ, уг нь компьютер болон интернетийн сүлжээг ашиглаад хүнд хэрэгтэй маш их юм хийж болохсон, мөн ч олон хүний цаг завыг хэмнэж болохсон

    0 0 Хариу бичих
  3. Yag unen. Socialaar l ajildag bolson. Hotiin darga suuliin ued ene uildliig terguulj bna

    0 0 Хариу бичих