“Яг түүн шиг” нэвтрүүлгийн шинэ улиралд шилдгүүд өрсөлдөнө

Боловсрол телевиз “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн шинэ улирлын дугааруудыг “Endemol shine” группийн албан ёсны эрхтэйгээр дөрөв дэх жилдээ хүргэх гэж байна.

Тус нэвтрүүлгийн нэгдүгээр улирлын ялагчаар дуучин П.Баярцэнгэл, 2-р улиралд жүжигчин Т.Бархүү, 3-р улиралд дуучин Б.Нацагдорж тодорч байсан. Харин энэ жил өмнөх гурван жилийн 24 оролцогчоос сонгогдсон шилдгийн шилдэг 8 оролцогч хоорондоо өрсөлдөх гэнэ. Чухам хэн, хэн сонгогдсоныг тун удахгүй зарлах болно.

“Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг олон онцлогтойгоор тун удахгүй эргэн ирэх нь. Тайз, хийц, агуулга гээд бүх талаараа сонирхолтой байх шинэхэн дугаарууд 5-р сарын 5-ны ням гарагаас эхлэн  “Боловсрол” телевизээр үзэгчдэд хүрэх болно.

Дэлхийн стандарттай энэхүү контентыг бүтээхийн тулд 200 орчим уран бүтээлч техник, зураг авалт, инженер, дууны найруулга, нүүр хувиргалт, хувцас дизайн, үс засалт, тайз гэх мэт 10 гаруй алба нэгжид хуваагдан өндөр зохион байгуулалттайгаар ажиллаж үзэгчдийн хүртээл болгодог аж. Түүнчлэн, нэвтрүүлгийн нэгэн гол хэсэг болсон масктай дүр хувиргалтыг гүйцэтгэхээр ОХУ-ын нүүр хувиргагчид дөрөв дэх жилдээ хүрэлцэн ирж байгаа гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

  1. Болд Сарантуяа Ариунаа онигоо болно чадахгүй.Муугаа мэдээд орохгүй л дээ.

    0 0 Хариу бичих
  2. 8g dahiad songoj ygd bolohgui gej bs l shine dvr turhiig bii bolgoj bgaa ym chini garin ch shigshej oruulna gewel bvr sonirholtoi

    0 0 Хариу бичих
  3. Unnu ni orj bsan humuus oroh yumu yamarch sonirholgui yum bno shine humuus oruulahgui yasiin teneg yum be

    0 0 Хариу бичих
  4. Шинэ хүмүүс орох хэрэгтэй Хуучнуудыг авъяасыг үзчихсэн юм чинь цагын гарз биз дээ Хайран хөрөнгө оруулалт болноо.

    0 0 Хариу бичих
  5. Дуучин Болд гэнүү тэгвэл сарантуяа ариуна оруулчаач тэгээд ямар байхнуу

    1 0 Хариу бичих
  6. tegeed er ni jvjigchin oorsdoo songoj oruulchihaad daraa ni chi ugaasaa jvjigchin ym chin gehee bolison ni deer. Tiim l ym bol yah gej oruuldii eswel dan jvjigchidiin dund zohion baiguul

    5 0 Хариу бичих
  7. Баярцэнгэл үнэхээр мундаг байсан шүү...

    0 0 Хариу бичих
  8. Bold tgeed goe duulj chadahguishdee

    0 0 Хариу бичих
  9. duuchin Boldiig oruulj vzmeer bn

    0 0 Хариу бичих
  10. Бла бла. Дороо л уйдна шдээ

    0 0 Хариу бичих
  11. Шинэ хүмүүс орохгүй юм бол шал хэрэггүй баахан мөнгө гарздаж байгаа бололтой

    0 0 Хариу бичих