Байгаль хамгаалагчидтай хамт өөрөг татуулсан горилла сармагчны зураг олон нийтийн сүлжээнд жинхэнэ шуугиан тарьж байна.Ардчилсан Конго улсын Вирунга дархан цаазат газарт нутагладаг уулын горилла нь дайн тулааны хөл, хулгайн анчдын балгаас болоод сүүлийн жилүүдэд эрс хорогджээ.Дархан цаазат газар нутагшсан цөөхөн амьтдаа 600 гаруй байгаль хамгаалагч асран тэтгэдэг юм.Байгаль хамгаалагч залуус өөрсдөд нь ижилдэн дассан гориллуудтайгаа ийнхүү зургаа татуулсан нь "Шилдэг селфи" зургаар тодроод байна.


