Устөрөгчийн түлш хямд үйлдвэрлэх арга нээжээ

Автомашин төдийгүй эрчим хүчний олон төрлийн хэрэглээнд хамгийн ашигтай, байгальд ээлтэйд тооцогдож байгаа устөрөгчийн түлшийг (Fuel Cell) хямд үйлдвэрлэх аргыг БНХАУ-д нээсэн тухай “Синьхуа” мэдээллээ. 
Хятадын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтэд устөрөгчийн түлшний системийг бүрдүүлж буй  электродуудыг холбогч буюу электролитийн  урвалыг эрчимжүүлэх, тогтворжуулах шинэ төрлийн металл катализатор бүтээсэн байна. 
Устөрөгчийн түлшний систем бүтээхэд платинум зэрэг үнэтэй материалыг урвал дэмжигч болгон ашигласнаар үйлдвэрлийн зардал хэт өндөр болдог. Одоо  үүний оронд илүү хямд металл ашигласнаар энэхүү зардал буурч, автомашин бусад эрчим хүчний хэрэглээнд өргөн хэрэглэх боломж буй болж байна. 
Судалгааны багийн ахлагч У Юэнийн онцолж буйгаар, устөрөгчийн түлш нь бусад эрчим хүчний үүсгүүртэй харьцуулахад өгөөж өндөр, утаа гарахгүй, уснаас гаргаж авдаг тул сэргээгдэх боломжтой, дуу чимээ бага зэрэг олон давуу талтай аж. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. nuguu nefti bolovsruulah uildver maani hereggui bolchih yum bish bizdee ta minee.meddeg humuus ni heleed uguuch

    0 0 Хариу бичих
  2. ихэнхи нээлтүүд худлаа байдгийм дөө. Яарч сандарч зарлаж шоудаж сенсацласны 60 хувь нь фэйк. Батлагддаггүй.

    0 0 Хариу бичих
    • Гүйээ мөн мундаг шүү манай монголчууд, юуг ч байсан шүүмжилнэ, өөрсдөө юу ч бүтээж чаддаггүй, тэгсэн мөртөө муулна, шүүмжилнэ, гутаана, хор найруулна...

      1 0