Чөлөөт бөхийн Азийн АШТ: Ө.Батзул алтан медалийн төлөө барилдана

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Шиан хотноо өнөөдөр эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаан болж байна. Манай бөхчүүд хэрхэн барилдаж байгааг жин тус бүрээр танилцуулъя. 

57 кг. Н.Насанбуян хоёрдугаар тойрогт Узбекистаны Махомуджон Шавкатовтой барилдаж, 7:2-оор хожигдлоо. Узбек бөх дараа нь хожигдсон тул манай бөхөд дагах боломж гарсангүй.

65 кг. ОУХМ Т.Тулга эхний даваанд Японы бөх Коки Шимизүд 4:4 сүүлийн оногоор хожигдлоо. Япон бөх дараа нь Узбекийн бөхөд ялагдсан тул манай бөхийн тэмцээн дууссан.

70 кг. Э.Тэмүүлэн эхний даваанд олимп, ДАШТ-ий медальт Ихтиор Наврузовыг оноогоор цэвэр хожсон. Хоёрдугаар тойрогт ирантай барилдаж 12:2 оноогоор цэвэр хожигдлоо. Иран дараа нь Японы бөхөд мөн 12:2 хожигдсон тул манай бөхийн тэмээн дуусав.

79 кг. Д.Төгс-Эрдэнэ эхний тойрогт Энэтхэгийн Парвен Ранад 2:6 хожигдсон.

97 кг. ОУХМ Ө.Батзул хагас шигшээд БНХАУ-ын Гао Хаобиныг 10:0 оноогоор цэвэр хожиж, алтан медалийн төлөө барилдахаар болов. Өрсөлдөгч нь Ираны бөх Реза Али Яздани. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Байнга үндэсний бөхийн барилдаанд оролцдог хүнд жинд л амжилт гарч байна даа. Аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан гэдэг шиг 65кг хүртэлхи жингийн үндэсний бөхийн барилдаан өндөр бооцоотойгоор байнга зохиовол зүгээр юм биш үү

    0 0 Хариу бичих
  2. Иранд бол умшуулна л даа. Наранмандах ингэхэд хаачсэн бэ?

    0 0 Хариу бичих
  3. дэвжээг ч харин ч нэг арчих шиг л болж дээ, азаар медаль туусан нэгнийхээ ард бүгд нуугдаад л ирэх юм биз дээ

    2 0 Хариу бичих