Брунейн эрх баригчид ижил хүйстнүүдэд оноох ялаа зөөлрүүлнэ гэж амлав

Бруней улс гэр бүлээс гадуур харилцаанд орсон этгээд, ижил хүйстэнтэйгээ явалдсан этгээдийг чулуугаар шидэж хөнөөх ял ногдуулах заалт бүхий Эрүүгийн хууль баталсан нь олон улсын шүүмжлэлд өртөөд байгаа билээ. Тэгвэл тус улсын эрх баригчид хуулиа өөрчлөхгүй, харин цаазаар авах шийтгэлийг бага хэрэглэх байр суурь баримталж байгаа аж. Тус улсын төлөөлөгчид өчигдөр Европын парламентад очиж, уг асуудлаар тайлбар өгсөн байна. Түүндээ цаазын ялыг цуцлахгүй, харин ховор хэрэглэж байна гэсэн зүйл ярьжээ. Мөн үндэсний үнэт зүйлээ хадгалж авч үлдэхийг хичээж буй улс орны эрмэлзлийг ойлгож, хүлээцтэй хандахыг Европарламентаас хүсжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хэдэн хүнтэй яадаг улс болчихоод ингэдэг юм бол доо. Бусдад гай тарьж амьдраагүй бол нэгнээ тайван орхичихмоор юм.

    0 0 Хариу бичих