Элчин сайдуудыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Хуралдаан яг одоо Төрийн ордонд болж байна.

Хэлэлцэж байгаа асуудалд УИХ-ын даргын айлчлалын дүнгийн тухай, Монгол, Грекийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн тухай, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг багтаж байна.

Мөн манай улсаас гадаад улсад суух 18 улсын Элчин сайд болон байнгын төлөөлөгчийн газрын тэргүүний томилгооны асуудлыг хэлэлцэж байгаа аж. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Элчин сайдын яамдуудыг ер нь цөөлөх тийм мэнэжмэнт манай Гадаад харилцаан яам оруулж ирч чадахгүй, чадваргүй байна уу? Европт бол Зүүн, Зүүн өмнөд Европт тус бүр нэг, Орос, Герман, Франц, Англид тус бүр нэг ингээд 5 ЭСЯ байхад хангалттай. Хойд Америк болон Өмнөд Америкт тус бүр нэг. Хятад, Солонгос, Япон, Энэтхэгт, мөн Зүүн өмнөд Азид гээд нэмээд 5, Австралид болохоор Номхон далайн өмнөд хэсгийг хамраад 1, ингээд л үсрээд 15 ЭСЯ-тай байгаад, виза олголтын асуудлыг онлайнаар шийдээд, монголын асуудал илүү хамааралтай 20-иод улсынд өөрсдийнх нь зардлаар өргөмжит консул байгуулахад л болмоор санагддаг. ЭСЯ-дууд ч том байх шаардлагагүй, хамгийн том нь 10 хүнтэй, жижиг нь 4 хүнтэй байхад болно ш дээ.

    0 0 Хариу бичих
  2. Bi 1 shagnuulj amerik ru elchind ajillahaar yvh yumsan

    0 1 Хариу бичих