Чөлөөт бөхийн Азийн АШТ: Ө.Батзул хагас шигшээд үлдлээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Шиан хотноо өнөөдөр эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн арилдаан болж байна. Манай бөхчүүд хэрхэн барилдаж байгааг жин тус бүрээр танилцуулья.  

57 кг. Н.Насанбуян хоёрдугаар тойрогт Узбекистаны Махомуджон Шавкатовтой,

65 кг. ОУХМ Т.Тулга эхний даваанд Японы бөх Коки Шимизүд 4:4 сүүлийн оногоор хожигдлоо. Япон бөх финалд үлдвэо манай бөх дагана.

70 кг. Э.Тэмүүлэн эхний даваанд олимп, ДАШТ-ий медальт Ихтиор Наврузовыг оноогоор цэвэр хожсон. Хоёрдугаар тойрогт ирантай. Ихтиор Наврузов Риогийн олимпод манай Мандахнаран гавьяатыг шүүгчийн будлиантай шийдвэрээр ялж хүрэл медаль хүртэж байсныг уншигчид санаж байгаа биз ээ.  

79 кг. Д.Төгс-Эрдэнэ эхний тойрогт Энэтхэгийн Парвен Ранад 2:6 хожигдсон.

97 кг. ОУХМ Ө.Батзул хагас шигшээд БНХАУ-ын Гао Хаобинтай барилдахаар боллоо.  

  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)