В.Зеленский Ерөнхийлөгч болоод хийх эхний алхамаа тодорхойлов

Украины Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчөөсөө хол илүү санал авч түүхэн ялалт байгуулсан Владимир Зеленский төрийн тэргүүн болоод хийх эхний алхамынхаа талаар ярьлаа.

Украины олзлогдогсдыг мөн Керчийн булангийн хэрэг явдлын дараа саатуулагдсан усан цэргийнхнийг эх орондоо эргүүлэн авахыг Зеленский “нэн тэргүүн зорилт” гэж мэдэгдлээ.Энд тэрээр Керчиийн булангийн хэрэг явдлыг өдөөн хатгалга гэдгийг хүлээн зөвшөөрсөн санаа гаргажээ.

В.Зеленский “Бид Донбасст гал зогсоохын тулд маш хүчтэй мэдээллийн дайн явуулна” хэмээгээд сэтгүүлчдээс тусламж үзүүлэхийг гуйн “Бид та нарт өөрийн төлөвлөгөөг танилцуулна” гэсэн байна.Зеленский ерөнхий прокурор Юрий Луценког солих гэж байгаагаа дуулган тэр албан тушаалаа орхих  “хуучин багийн” цорын ганц хүн биш гэжээ. Тухайлбал, тэр Украины Жанжин штабын командлалыг өөрчлөхөөр төлөвлөж байна.Үүний зэрэгцээ, Зеленский украин хэлийг хамгаална гэв.

Сонгуулийн дүнг Украины Сонгуулийн ерөнхий хороо дөрөвдүгээр сарын 30-нд зарлана.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. ЭНЭ КОМИК МОНГОЛД ТӨРСӨН... ХЭЛД ОРООД БАЙХГҮЙ..МЭДЭХГҮЙ ГЭЖ МОНГОЛООР ЯРЬЖ СУРСАН МИНИЙ ААВ ЭРДЭНЭТЭД 20 ЖИЛ АЖИЛЛАСАН ГЭЖ БАЛАЙРСАН НӨХӨР...ААВ ЭЭЖИЙНХЭЭ МОНГОЛД ХУРИМТЛУУЛСАН , ХУЛГАЙ ХИЙСЭН ЮМААР ЭЛИТ СУРГУУЛЬД ТӨГСӨЖ ЭНЭ ЗЭРЭГ ЯВАА ДАА БАЯРЛАХ ХЭРЭГТЭЙ....ЕР НЬ ТЭГЭЭД ХОХОЛУУД ХҮНИЙ МӨС МУУТАЙ ХОГЫН ШААР ХҮМҮҮС БАЙДАГ ....УДАХГҮЙ ЭНЭ НӨХӨР ЯАЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СУУДЛААСАА ХӨӨГДӨХИЙГ Л ХАРАХ ҮЛДЭЖ БХ ШИГ БНА...БИД БАРАГ ӨДӨР БҮХЭН УКРАЙНЫ РАДА ГЭДЭГ ПАРЛАМЭНТ МАЯГИЙН ЮМАНД ХЭРХЭН ГИШҮҮД НЬ ХООРОНДОО ЦУС НӨЖӨӨ ГООЖТОЛ АЛАЛЦАЖ БГААГ ХАРДАГ...МАНАЙ 2 Ч ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНЭ УЛСАД СУРГУУЛЬ ТӨГССӨН...МОНГОЛЧУУДЫГ ГУЙЛАГЧИН, АВИЛГАЛ, МАФИ БИЙ БОЛОХОД ЖИНТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ХҮМҮҮС...ЭХ НЬ БУЛИНГАРТАЙ БОЛ ..ҮГ БИЙ

    0 0 Хариу бичих
  2. Украин. Монголоор бол Захчин.

    0 0 Хариу бичих