Улаанбаатар таван төрлийн "хавх"-нд оржээ

Манай улсад сүүлийн үед хотжилт толгойн өвчин болж байна. Өнөөдөр нийслэлд тулгамдсан бүхий л асуудал хотжилтоос үүдэлтэй гэхэд болно. Амны уншлага болсон утаа, агаар, хөрсний бохирдол, ажилгүйдэл, ядуурал, архидалт, стресс, хүн амины хэрэг, хулгай дээрэм, осол гэх мэтийн гарлыг хөөвөл хотжилт. Гэхдээ хотжилт эрчимтэй явагдсан улс бүхэн ийм биш. Шалтгаан нь хотжилт явагдаж буй эх үүсвэртэй холбоотой. Аль болох хотод хүмүүс бөөгнөрвөл зах зээл  бий болно. Цар хүрээ их газар, хүмүүс илүү ашигтай байна. Цар хүрээ тэлэхээр аливаа эдийн засаг төрөлжинө. Ингэхээр хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэнэ. Хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэхийн хэрээр хот хөгждөг зүй тогтолтой. Ингэхээр хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхийн тулд  хот зайлшгүй байх хэрэгтэй. Дэлхийн ДНБ-ий 80-85 хувь нь хот газар бүтээгддэг. Манай улсад ч гэсэн ялгаагүй Улаанбаатартаа төвлөрч, ДНБ-ий дийлэнх хувийг үйлдвэрлэж байгаа. Гэтэл яагаад хотжилт бидэнд асуудал дагуулж байна вэ.

Дэлхий нийтэд хотжилт хөдөлмөрийн бүтээмжтэй холбогддог байна. Европ, АНУ, Хятадад хөдөлмөрийн бүтээмжийг хөдөө аж ахуй дээр нэмэгдүүлэх замаар хотжилт бий  болжээ. Өөрөөр хэлбэл, га газраас 10 мянган тонн ургац авч байсан тариачин, 50 мянган тонныг авч эхэллээ. Үйлдвэрлэл нэмэгдээд тариачид хөрөнгө мөнгөтэй болоод, төлбөрийн чадвартай болонгуутаа илүү том зах зээл хайж хот руу шилждэг. Харин манай улсад болохоор орон нутагт хөдөлмөрийн бүтээмж багатай болохоор тэр газраасаа зугтаад хот руу шилжин ирдэг байна. Хөдөлмөрийн бүтээмжгүй, төлбөрийн чадваргүй иргэн орон нутгаас өндөр амьдралын өртөгтэй нийслэлд ирээд өнөөх л манай нийслэлийн зовлон болсон асуудлуудыг үүсгэдэг. Энэ асуудлын эсрэг зохистой хот төлөвлөлт, оновчтой бодлогын зохицуулалт байхгүйн улмаас нийслэлд таван төрлийн "хавх" бий болжээ. Энэ талаар Ерөнхий сайд асан М.Энхсайхан сэтгүүлчидтэй хийх уулзалтын үеэр дурдсан юм. 

1.Хэт шавааралдан түгжрүүлэх хавх

Энэ бол манай нийслэлийн товч тодорхойлолт гэхэд болно. Өнөөдөр хүн амын гуравны нэг нь нийслэлд “чихэлдэж” байгаа. Үүнээс үүдсэн замын бөглөрөл, дуу чимээний тахал тэргүүтэй олон асуудал үүсээд буй.

2. Газар өмчлөлийн сул эрхийн хавх

Ойлгомжгүй уншигдаж байж магадгүй. Гэхдээ энэ хавх нийслэлийн хөгжлийг хамгийн их тушиж буй асуудлын нэг. Олон жил ашиглаагүй болон зориулалтын бусаар ашигласан газруудыг хураан авдаг. Гэтэл иргэд олон жилийн өмнө авсан газраа буцааж хураалгахгүйн тулд хашаа барьж, нүх ухдаг. Тэгсэн атлаа өөрсдөө амьдардаггүй. Ингээд ойлголцолд хүрдэггүй. Эсвэл нийслэлийн бүтээн байгуулалт, дахин төлөвлөлтөд газар нь орсон тул өндөр үнэ хэлдэг. Түүнийг нь худалдаж авч чадахгүй гацдаг учир дагаад бүтээн байгуулалт тэргүйтэй зүйлс нь гацдаг.

  3. Дэд бүтцээ босголгүйгээр суурьшуулдаг хавх

Ойрын жишээ дурдъя. Цахим газар өмчлөлийн хүрээнд Тахилтад газар олгосон. Гэтэл иргэд дэд бүтэцгүй амьдрах аргагүй байна гээд хэл ам хийсэн. Энэ бол дэд бүтцээ босголгүйгээр суурьшуулдаг хавхны жишээ. БНХАУ дэд бүтэц цахилгаан ус бохироо эхэлж хийгээд төлөвлөөд дараа нь газруудаа зараад явдаг.

4. Албан бусын хавх

Сүхбаатарын толгой тойрсон хэдэн байшингаар нийслэлийг төсөөлдөг хүмүүс олон. Гэвч хүмүүсийн мэдэхгүй, төсөөлдөггүй тэр ертөнц буюу гэр хороололд иргэд өөрсдийнхөөрөө аж төрж, гутал засах, дэлгүүр, багахан цех ажиллуулах зэрэг бизнес эрхэлдэг. Харамсалтай нь тэр нь томрох боломжгүй, томордог ч үгүй болохоор банк, татварын харилцаанд орох сонирхолгүй байдаг учир том сүүдрийн эдийн засгийг үүсгэдэг байна. Ингэснээр хот эдийн засгийн хавханд унадаг.

 5. Гадаад, дотоод зах зээл дээр зарах барааны өндөр өртгийн хавх

Одоо болтол Улаанбаатарт хот төлөвлөлтийн бодлого муу байгаа учраас алхаад л супермаркет, ресторан зэрэг байх нь наад захын үзэгдэл. Хүн амаасаа давсан энэ мэт хэт олон үйлчилгээ төвлөрөх нь эсвэл бизнесийг дампууруулж, эсвэл тэд нийлж өндөр үнэ тогтоох замаар иргэдийн халаасыг гүвдэг байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Мэдрэлгүй, сэтгэлгүй, хулгайч, хоноцын сэтгэлтэй найдваргүй, туршлагагүй, чадавхигүй, хөгжилд хүргэх мэдлэггүй төрийн албыг өөртөө зэвсэг болгон ашиглагч, худалч хорлонт завшигч Энхсайхан мэтийн улсаа хавхлагчдын бодлогогүй алхмын уршиг, харийн сэтгэлтэй Ми.Энхболд мэтийн луухаануудын түүхэнд бий болгосон хор уршгийг ард түмэн үйлийг нь эдэлж байна. Буудахад ч багадхаар хорлонт хувалзнуудаас болж аугаа эх орон минь бузартах ёсгүй.

    0 0 Хариу бичих
  2. ДАРГА НАР ХУВЬДАА АШИГ ОЛОХ ГЭЖ ХАХУУЛИАР АСУУДАЛД ХАНДДАГ МАШ ТОМ ХАВХ .

    0 0 Хариу бичих
  3. DED BUTTSIIG NI SHIIDEH ZAMAAR HOGJLOO TOOTSVOL YASAN UYM BE. DED BUTTSIIG NI SHIIDEED OGCHIHVOL GER HOROOLLINHON CHIN HARIN CH GOE HOGJINO SHUU. UNEHEER.

    0 0 Хариу бичих
  4. Odoo zam buu tavil zugeer l tsetserlegt hureelen duguin zam l tavih heregtei, mun gadagshaa ded butests tataach ee. oficeriin uulzvaraas tsaas odoo boltol ded butec baigui gevel itgeh uu ta..

    0 0 Хариу бичих
  5. Odoo tgd yahude hurteh yostoigoo hurteel uilaal bj bhs

    0 0 Хариу бичих