Тетрисийн ДАШТ-ийг тайлбарлаад хоёр сая хандалт авчээ

“Youtube” цахим сүлжээнд бичлэг оруулагч /Юутубер/  буюу Yuri The Professional гэгч тетрисийн 2016 оны дэлхийн аварга шалгарулах тэмцээний шигшээ тоглолтод орос хэлээр тайлбар хийн, өнгөрсөн сарын сүүлээр сувагтаа байршуулжээ. Түүний бичлэг ахархан хугацаанд 1.7 сая хандалт авсан байна. Тэрээр хоёр тоглогчийн өрсөлдөөнийг хөлбөмбөгийн дерби мэт маш сүржин гоёмсог, басхүү инээд наргиантайгаар тайлбарласан нь үзэгчдэд таалагдсан аж.  

Тетрисийн ДАШТ  2010 оноос эхлэн зохиогджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)