А.Овечкин плей оффын тоглолтод 65 дахь шайбаа орууллаа

Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн “Вашингтон кэпиталз” багийн довтлогч Александр Овечкин хасагдах шатанд “Каролина” багийн хаалганд гоол оруулснаар плей оффын тоглолтуудад оруулсан шайбын тоо 65 болж, П.Форсбергийг гүйцэн бүх цаг үеийн 22 дугаарт дэвшлээ. Түүний урд 66 гоолтой Сидни Кросби, Жо Нуиндайк, Дени Савар нар байна. Дээд амжилтыг мэдээж, Уэйн Гретцки эзэмшдэг /122 гоол/.   

А.Овечкин плей офф эхэлснээс хойш зургаан тоглолтод ородлцож найман оноо /дөрвөн гоол, дөрвөн дамжуулалт/ аваад байна. “Вашингтон” багийнх нь “Каролина”-тай өрнүүлж буй цуврал 3:3 болж тэнцжээ.   

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)