АНУ, Энэтхэг халдлага болох гэж байгааг Шри Ланкад анхааруулсан ч үл тоожээ

АНУ болон Энэтхэгийн тагнуулын байгууллага халдлага болох магадлал өндөр байгаа талаар Шри Ланка улсын холбогдох албанд уламжилсан ч дорвитой арга хэмжээ аваагүйн улмаас эмгэнэлт байдалд хүрчээ. Үүнээс болоод Шри Ланка улс дотооддоо асуудалтай болчихоод байгаа аж.

Шри Ланка улсын Эрүүл мэндийн сайд Раджит Сенаратне энэ талаар мэдээлснийг CNN агентлаг уламжилжээ.

Түүний хэлснээр АНУ, Энэтхэгийн тагнуулын байгууллагаас Шри Ланкийн тагнуулын албанд хадлагын талаар нэг бус анхааруулсан юм байна. Эхний анхааруулга энэ сарын 4-нд ирсэн бол тав хоногийн дараа дараагийн анхааруулга иржээ. Түүнд бүлэглэлийн нэр төдийгүй хадлага үйлдэх өндөр магадлалтай алан хядагчдын нэрсийг хүртэл багтаасан байсан аж. Сүүлийнх нь Коломбод эхний дэлбэрэлт болохоос  10 минутын өмнө ирсэн байна. Хэрвээ мэдээллийн дагуу арга хэмжээ авсан бол аюулыг зайлуулах боломж байжээ.

Шри Ланка улсад уржигдар буюу энэ сарын 21-ний өдөр найман удаагийн дэлбэрэлт болж, 290 хүн амиа алдан, 450 хүн шархадсан юм.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Tegjil taarna

    0 0 Хариу бичих