“Биткойноор худалдана” гэсэн зараас болгоомжлохыг анхаарууллаа

Цахим мөнгө хэрэглээнд нэвтэрснээс үүдэн сүүлийн үед энэ төрлийн залилах гэмт хэрэг нэмэгджээ. Тиймээс цагдаагийн байгууллагаас аливаа бараа бүтээгдэхүүнийг “Биткойноор  худалдана” гэсэн зараас болгоомжлохыг анхаарууллаа. Тухайлбал, цахим орчинд “800 ам.долларын үнэтэй iPhone 8 утсыг 400 ам.доллартой тэнцэх хэмжээний биткойноор зарна” гэх мэт зараас болгоомжлохыг хэлэв.

Эл гэмт хэрэг нь цахим орчинд хийгдэж байгаа учраас хакеруудад дансныхаа нууц үгийг алдах тохиолдол маш их гардаг. Иймд нууцлалаа чанд хадгалах шаардлагатай аж.  Биткойн дансны ард хэн ч байж болох тул хүнд биткойн зарах, авах тохиолдолд аль болох дундын найдвартай компаниар зуучлуулах, эсвэл биечлэн уулзаж байж борлуулах, худалдан авах шаардлагатайг хэллээ.
Авилгын мөнгөө биткойн болгох сонирхолтой хүмүүс байх боломжтой тул арилжаа хийж байгаа хүнээ сайн судлах хэрэгтэйг мөн анхааруулав.

Түүнчлэн цахим мөнгөний арилжааг олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй сайтаар хийсэн тохиолдолд хохирогч болох эрсдэлтэй юм.  Мөн хууль бусаар гэмт хэргийн замаар олсон мөнгийг цахим мөнгө болгон ашиглаж луйвар хийх. Цахим мөнгөний арилжаа нь ямар нэг банкаар дамждаггүй интернет орчинд явагддаг тул эрсдэл өндөр байдаг байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)