Сүхбаатарын талбайн авто зогсоолын газрын зөвшөөрлийг цуцаллаа

Сүхбаатарын талбайн урд хэсэгт 2.5 газрыг 13 жилийн өмнө хувийн компанид эзэмшүүлсэн шийдвэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр цуцалж захирамж гаргажээ. Тэрээр энэхүү шийдвэрээ танилцуулахаар Сүхбаатарын талбайд хүрэлцэн очиж, хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв.

Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг Сүхбаатарын талбайн урд хэсэгт 2.5 га газрыг орчин үеийн шинэ технологи бүхий усан оргилуур, газар доогуурх үйлчилгээний төвийн барилгын зориулалтаар эзэмшиж байсан “UB construction” ХХК нь тухайн газрыг гэрээний нөхцөлд заасан зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй тул ийнхүү тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож цуцалж байгаа ажээ.

Уг газрыг 2006 онд тухайн үеийн нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлэхээр гэрээ байгуулахдаа тэнд баригдах газар доогуурх үйлчилгээний төвийн орлогоос зохих хувийг нийслэлд өгч байх заалт туссан байжээ. Гэвч “UB construction” ХХК газраа зориулалтаар нь ашиглалгүй өнөөг хүрсэн бөгөөд автомашины төлбөрт зогсоол байгуулснаар өөр бүтээн байгуулалтын ажил хийгээгүй өнөөг хүрчээ. Үүгээр зогсохгүй тус компани Сүхбаатарын талбайн урд талын уг газрыг барьцаала "Улаанбаатар" банкнаас их хэмжээний мөнгө зээлээд байгаа юм байна. 

Нийслэлийн Засаг дарга уг газрын гэрээг цуцалж буй шийдвэрээ танилцуулахдаа энэхүү 2.5 га газарт нийслэлийн хөрөнгө оруулалтаар усан оргилуур барина, банкны барьцаа, зээлийн асуудлыг компани, банк хоёр өөрсдөө шийдэх асуудал гэлээ.  Өмнө нь нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл уг газрын зөвшөөрлийг цуцалсан боловч “UB construction” ХХК шүүхэд гомдол гаргаснаар шүүх тус компанийн талд шийдвэрээ гаргаж байсан аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

  1. Avsan bolgoniig tsutslaad bval burii jishih shdee. Hen hem ersdlee uureed ene ajil ehelsen, ehluulsen.

    0 0 Хариу бичих
  2. За одоо нэг цэгцэндээ орох нь үүдээ янз нь. Тэгмээрдээ. Алийн болгон ханцуйн дотроо наймаалцаж хаа сайгүй төрийнхөн улсын хөрөнгөөр туйлж байгаад цэг тавьж хууль хяналтынхан номондоо орсон нь өлзийтэй байхаа. Юманд цаг хугацаа, хязгаар гэж нэг юм бий бий. Амарсайхан даргаа амалсандаа хүргэдэг юм шүү. 100% дэмжиж байна

    1 0 Хариу бичих
  3. Ingehgui bol ner hvnd chin tuulyn tairagdsan burgasnuud lugaa adil gazar hewtej bn

    0 0 Хариу бичих
  4. ӨӨ ЗА НӨГӨӨ ХХБ ШҮҮХ Л ТЭГЭЭ БИЗ ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬ МЭДДЭГГҮЙ ШҮҮГЧ БАЙЖ ДЭЭ АЛЬ ЭСВЭЛ ЭЗЭНДЭЭ ҮЙЛЧИЛСЭН БАЙНА. ХУУЛИНД ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨӨГҮЙ БОЛ, ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ 2 ЖИЛ АШИГЛААГҮЙ БОЛ ХУУЛИЙН ДАГУУ ЗАХИРАМЖААР ГАЗАР ЭЗЭМШИХ ГЭРЧИЛГЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОНО ГЭЖ БАЙГАА БАС БАРЬЦААЛАХАД БАС ХУУЛИЙН ЗААЛТ БАЙГАА ГАДААДЫН БАНКИНД БАРЬЦААЛАХГҮЙ БАЙЛГҮЙДЭЭ МЭДЭХГҮЙ Л БАЙНА

    1 0 Хариу бичих
  5. Hotiin tuvoos zaiduuhan oon davhar mashinii zogsool bariulaad, hotiin tuviig ter chigt n mashingui yavdag bolgood, harin niitiin teevree chanartai, shuurhai, tsever bolgovol olon asuudal, yalanguya hotiin tugjreliin asuudal tsegtsermeer . zugeersen, bodoj tulovloj baigaa bailgui dee.

    0 0 Хариу бичих
  6. Ih bayarlalaa, Amarsaihan dargaa! Torolh hotiin min' janjin talbaig butsaasand setgel bayasaj bna

    0 0 Хариу бичих
  7. Uls huraaj avsan bolood butsaagaad irged tegej ba geed negen kompanid ugnu du hetiin zorilogo oilgomjtoi hunee bodson uildel gargaj bga ym shig tegeed hun ard irged ruugee alsaar dovtlood bgaam da zogsool bval oir haivd bdag bukh baiguulaga ruu orhod mun ch heregtei bsiin odoo tur taviaad achigch turgen ajilahiig daalgan ulsiin ajil ingej yvaj bna

    0 1 Хариу бичих
  8. Ehleed ahiinhaa burgas hydsan gazriig tsutslaadah nobshooooo

    0 0 Хариу бичих
  9. Зөв зөв амарсайхан даргыг дэмжиж байна яахаараа ганц хүн эзэмшчихээд мөнгө хурааж суух ёстой гэж амарсайхан даргаа ард иргэд дэмжиж байгаа шүү зүлэг ногоо тарь усан оргилуураа ч барь энэ хотод чинь хүн амьдрах ёстой болохоос машин амьдрах ёсгүй хот сүхбаатарын төв талбайд хорин хүн машинаа тавьж аятай тавтай байх нь чухал уу хоёр сая хүн чөлөөт цагаараа зугаалж баяр ёслол тэмдэшлэлт өдрүүдээ ьэмдэглэх нь чухал уу тэр машинтай хорин тэнэгийн эохийг нь нийтийн эох ашгийн төлөө хязгаарлах нь зөв

    2 0 Хариу бичих
    • tegej l shudraga zuil hiimeer bgaa bol tuul goliin ergiin gazaruudiig chuluuluud huraamaar bna shdee chadahku baij hudlaa pop hiigeel yvahiin enenees uur hiih yum oldohku bna gejuu gaihmaar yum telj urgujij bgaa ulaanbaatar hotiin ded butest shugam suljeenii huchin chadaliig saijruulah zuun ail narantuul denjiin 1000 zahuudiig bolovsrongui bolgoh nuulgeh bol nuulgeed utaa hursnii bohirdol toosjiltiig yaj buurrulj bur musun arilgahuu ajilgui ger orongui humuusiig yaj niigemshuulehuu emneleg surguuliin huchin chadliig yaj nemegduulehuu avto oslo hort havdariig yaj buuruulah uu arai arai asuudluud ih bhiimaa ta olj harj chadahku bgaamuu ta olj harjahku tor harahiig ch husehku baih shig bna iimerhuu bolson boloogui yum hiigeel enii ni demjij bgaa ene mangaruuddaa l ajil yum bgaaz nadad bol tegej haragdahku bna oyunii undraa biluu ter gruop tuul goliig barag umchilj bna shdee enenshigee tsutslaad huraachij chadahuu ta

      0 0
  10. Бурхан минь энэ газар хэнийх ч байсан зогсоол чигээр нь л үлдээгээрэй. Тэртэй тэргүй усан оргилуур зүлэг ногоо тарьлаа гээд жилийн бараг 2/3 хугацаанд нь хэнч амарч зугаалж чадахгүй хүйтэн байна. Тэгснээс зогсоол чигээрэй байвал 4 улиралд машинтай хүн бүхэнд хүртээмжтэй хэрэглэх болно шдээ

    3 7 Хариу бичих