Пүрэв гаригт 10.00 цагт ажил эхэлнэ

Улаанбаатар хотод Гамшгаас хамгаалах  иж бүрэн сургуулилалт энэ сарын 24-26-ны хооронд болох гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан захирамж гаргалаа,

Захирамжид энэ сарын 25-нд Нийслэлийн төр, захиргаа болон аж ахуйн нэгж байгууллагын ажил эхлэх цагийг 10.00, дуусах цагийг 19.00 байхаар тусгасан байна.

Энэ өдөр 07.00-10.00 цаг хүртэл Улаанбаатар хотын  бүх замын хөдөлгөөн хааж, нийслэлээс тээврийн хэрэгсэл гаргахгүй, оруулахгүй байх юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. puuuu odoo tegeed hotoos garahguinee

    0 0 Хариу бичих
  2. surguuli tsetserleg yaah yum bolo?

    0 0 Хариу бичих
  3. онцгой байдал зарласан биш хөгийн ажил хийх юм,,,,

    1 1 Хариу бичих